УЛС ТӨР

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хуульд нийцүүлэхээр буцаажээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.4-д заасны дагуу УИХ-д суудалтай намуудын нэр дэвшигчид тавдугаар сарын 2-ны өдөр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн.

Үндэсний аудитын газар МАН-аас нэг, АН-аас хоёр, Хөдөлмөрийн Үндэсний Намаас нэг нийт дөрвөн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авснаа мэдээлсэн билээ. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт, дунд хугацааны баримт бичигт нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар аудит хийж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.6-д нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцээгүй тохиолдолд нэг удаа засах боломж олгоно хэмээн заасны дагуу нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг холбогдох хуульд нийцүүлэн засварлуулахаар буцаан хүргүүлжээ.

Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө өнөөдөр хуулийн шаардлагад нийцүүлэн ирүүлэх бөгөөд мөрийн хөтөлбөрийн засварласан хэсгийг Үндэсний аудитын газар дахин хянаж, тавдугаар сарын 5-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн зохицуулалттай юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button