Нийгмийн

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай

БИЛГИЙН ТООЛЛЫН 5 2021.05.17 / ДАВАА ГАРАГ

ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын 5 сарын 17, Сумъяа гараг. Билгийн тооллын давхарласан 5, Найралт эх одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 11 минутад мандан, 20 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button