ДЭЛХИЙ

Токио хотын эмч нар олимпыг цуцлахыг уриалжээ

Токио хотын тэргүүлэх эрүүл мэндийн байгууллага 2021 оны зуны олимпыг цуцлахыг уриалсан байна. Токио хотын анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо хэлэхдээ олимп эхлэхээс гурван сар дутуу байхад коронавирусийн халдварын улмаас эмнэлгүүд дүүрч байна хэмээжээ. Тус холбоонд 6 мянга гаруй эмч байдаг бөгөөд тэд Токио хотод халдварын тоо нэмэгдсэний улмаас нэмж ачаалал даах боломжгүй байна гэсэн аж.

Япон улсын Ерөнхий сайд Ешихидэ Сүгад тус холбооноос захиа бичихдээ “Бид Япон улсын албан тушаалтнууд Олон улсын олимпын хороонд зуны олимпыг зохион байгуулах нь хэцүү гэдгийг мэдэгдэж цуцлуулах хэрэгтэй” хэмээжээ. Токио хотод халдварын тоо нэмэгдэх болсны улмаас Японы засгийн газар цар тахлын онц байдлаа тавдугаар сарын 31 хүртэл сунгасан.

Өнгөрсөн баасан гарагт (2021.05.14) Япон улс нэмж гурван муждаа “КОВИД-19”-ийн онц байдал зарлах болсноо тус улсын Сангийн сайд Ясутоши Нишимура өнөөдөр мэдэгдсэн. Тэдгээр мужуудад Хоккайдо, Окояма болон Хирошима нар багтаж байгаа юм. Одоогийн байдлаар Япон улс нийтдээ 689 тохиолдол бүртгэн авсан байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zortilo nrel
zortilo nrel
2021-09-26 12:01

Definitely imagine that which you stated. Your favourite reason appeared to be at the web the easiest factor to remember of. I say to you, I definitely get irked while people think about worries that they just don't recognise about. You managed to hit the nail upon the highest and also outlined out the entire thing with no need side-effects , other folks can take a signal. Will likely be again to get more. Thank you

Холбоотой мэдээ

Back to top button