Нийгмийн

24 дүгээр сургуулийн баруун талыг тохижуулах зураг төслийг боловсруулж байна

Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайш, хаалт төмрүүд болон нийтийн эзэмшлийн талбай, явган хүний гарц хаасан байгууламжуудыг буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна. 

Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, 24 дүгээр сургуулийн баруун талын явган хүний замыг хааж барьсан 40 ширхэг тоосгон, бетонон гарашийг өнгөрсөн долоо хоногт буулгасан. Тэгвэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас чөлөөлсөн газрыг тохижуулахаар зураг төслийг боловсруулж байна. Тухайлбал, тухайн хэсэгт 40 гаруй мод тарьж, сурагчид болон иргэд амарч тухлах хэсэг байгуулахаар төлөвлөсөн талаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл хэллээ.
 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button