Нийгмийн

Хонины ноосоор бордоо хийсэн монгол хүний бүтээл дэлхийд гайхагдаж байна

Хонины ноосоор бордоо хийх санааг гаргасан хүн байсангүй. Харин энэ санааг монгол хүн гаргаснаараа дэлхийд гайхагдаад эхэлжээ.

Монгол улс 30 сая гаруй хонин сүрэгтэй. Хонины ноосоор “Хонины ноосон био бордоо” гэх инноваци шингэсэн бордоог “Монпеллетс” компанийн хамт олон бүтээж байгаа юм.

Монпеллетс компанийн захирал Б.Цогбадрах хэлэхдээ:

Байгалиас угийн хонины ноосонд азот байдгийг лабораторид үзүүлэхэд мэдсэн. Тэр азотыг яаж нягтаршуулж, үрэл хэлбэрт оруулах тал дээр их ажилласан.

“Манай компани 2014 онд байгуулагдсан. Эхнэр маань энэ төслийн удирдагч. Энэ санааг миний танил, Герман хүн маань санамсаргүй олчихсон. Нэг хүн ойд явж байгаад тэрүүгээр нэг ноос тараагаад хаячихсан байж л дээ. Дараа нь өнөөх газарт нь очтол тэр хавийн ногоо нэлийтлээ ургасан байсан. Тэгээд л энэ чинь юу билээ гээд судалж эхэлсэн юм. Урьд нь би хонины ноосоор барилгын дулаалгын материал хийдэг байсан учраас танилыгаа энэ талаар ярихад нь ямар нэг юм хийнэ шүү гэж яриад, компаниа байгуулахаасаа өмнө л тохиролцсон.

Судалгааны ажлын 50 хувийг Европын холбоо, үлдсэн 50 хувийг ХБНГУ-ын Засгийн газар, холбогдох яамд нь санхүүжүүлсэн. Цоо шинэ технологи гаргаж буй учраас 10-аад жил санхүүжүүлж судалсан.

Санхүүжилтээ босгохын тулд хууль, дүрэм уншиж эхэлсэн. Тэгтэл экспорт гээд л их юм гарч ирж байна. Бүр экспортоо хийгээд эхэлсэн байгууллагад сангийн яам 100 мянган долларын буцалтгүй тусламж өгнө гэж хүртэл хэлсэн байна. Энэ зүйлд нь урамшаад хийе гээд хийтэл энэ мөнгө нь надад олдоогүй л дээ. Тиймээс гаднынхан дэмжсэн юм” гэжээ.

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-08 17:08

Хамга�##�ж батентжүүлсэн байхаа тэгэхгүй бол хятадууд санаа аваад дуури�##�гаад бас хуурамчаар хийнэ шүү

Холбоотой мэдээ

Back to top button