Нийгмийн

ФОТО: Нэр дэвшигч У.Хүрэлсүх охидын хамт саналаа өгчээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 07:00 цагт эхэллээ. Санал авах хэсгийн хороодод 07:00 цагаас эхлэн иргэд дарааллаж, маш идэвхитэй саналаа өгч байна.

Ерөнхийлөгчийг анх удаа зургаан жилээр сонгох энэхүү сонгуульд МАН-аас тус намын дарга У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат” эвслээс "Датаком” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нар нэр дэвшиж байна.

Нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авч, ХӨСҮТ-д эмчлүүлж буй бөгөөд өчигдөр зөөврийн хайрцгаар саналаа өгсөн.

Харин С.Эрдэнэ өнөөдөр Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн санал авах байранд саналаа өгнө. Харин нэр дэвшигч У.Хүрэлсүх хоёр охины хамт өглөө эрт 07:40-д 48-р сургууль дээр очиж саналаа өгчээ. Түүний бага охин энэ жил 18 нас хүрч буй бөгөөд анх удаа саналаа өгч байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-09 11:37

16 нас хүрээд сан�##� өгөх эрхтэй болдог биз дээ. Гадаадад байдаг юмуу ? ?свэл өгдөггүй байсан юм уу?

Холбоотой мэдээ

Back to top button