ДЭЛХИЙНИЙГЭМ

Өмнөд Африкийн эмэгтэй 10 ихэр хүүхэд төрүүлжээ

Өмнөд Африкийн Гаутенг мужид оршин суух 37 настай Госиаме Тамара Ситхоле нь сарын өмнө амаржиж, кесарево хагалгаагаар 10 ихэр хүүхэд төрүүлжээ. Ингэснээр тэрбээр хамгийн олон ихэр хүүхэд төрүүлсэн дэлхийн рекордыг эвдээд буй юм.

Түүний нөхөр Тебохо Цотеци хэвлэлд өгсөн ярилцлагадаа:

"Ихрүүдийн гурав нь охид, долоо нь хүү юм. Эхнэр маань долоон сартай байхдаа амаржсан. Би маш их жаргалтай байна. Сэтгэл хөдлөл дүүрэн байна” хэмээжээ.

Тамара хэт авиан оношлогоогоор хэвлийгээ харуулахад эмч түүнийг зургаан ихэр хүүхэд тээж байгааг дуулгасан бөгөөд үүнд нь ч итгэсэн байна.

Харин Тамара энэ тухай: "Би анх итгээгүй. Маш их эргэлзсэн. Би гурван л ихэр гэж бодсон. Гэтэл хэт авиан оношилгооны зураг хараад шоконд орсон. Цаг хугацаа өнгөрч 10 ихэр тээж байгаа нь улам мэдрэгдэж эхэлсэн. Би шөнө ч унтаж чадахаа больсон” гэв.

Эх сурвалж: Vesti.ru

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-09 10:03

Нохой юм уу хаашаа юм бэ

Зочин
Зочин
2021-06-09 10:46

хүн мөн үү

Зочин
Зочин
2021-06-09 11:55

Эрэгтэй нь гүзээтэй ч супер фит болоод явчихлаа.

Холбоотой мэдээ

Back to top button