Төрийн гурван өндөрлөг саналаа хаана өгөх вэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 07:00 цагт эхэллээ. Санал авах хэсгийн хороодод 07:00 цагаас эхлэн иргэд дарааллаж, маш идэвхитэй саналаа өгч байна.
Ерөнхийлөгчийг анх удаа зургаан жилээр сонгох энэхүү сонгуульд МАН-аас тус намын дарга У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслээс “Датаком” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нар нэр дэвшиж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дүнжингарав худалдааны төвийн замын урд байрлах Глобал иннова дунд сургуулийн байранд байрлаж буй санал авах хэсгийн хороонд 11:40 цагт очиж саналаа өгнө.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар 12:00 цагаас Хан-Уул дүүрэгт байрлах "Жет скүүл” -д очиж саналаа өгнө. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга 48-р сургууль дээр үдээс хойш саналаа өгнө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.