Нийгмийн

СҮХБААТАР ДҮҮРГИЙН 28-10-2 дугаар хэсгийн хороо: 7.1 хувийн ирцтэй байна

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 07:00 цагаас эхэлсэн. Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нар нэр дэвшсэн. Бид Ерөнхийлөгчийн сонгуулийн явцын талаар Сүхбаатар дүүргийн 28-10-2 дугаар хэсгийн хорооноос шууд дамжууллаа.

Энэ үеэр хэсгийн хорооны гишүүн Н.Бумцэндээс дараах тодруулга мэдээллийг авсан юм.

-Уг хэсгийн хороонд сонгууль өгөх насны хэчнээн иргэн байдаг вэ. Одоогийн байдлаар хэдэн хувийн ирцтэй байна вэ?

-Сонгогчдын нэрийн жагсаалтад 2318 иргэн байгаа. Одоогийн байдлаар /09:00/ 7.1 хувийн ирцтэй байна. Ирцийг тоймлоод харвал 30-аас дээш насны иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байна.

-Зөөврийн хайрцгаар санал өгсөн иргэдийн саналын хуудсыг өнөө өглөө санал тоолох руу уншуулсан байх. Уг хэсгийн хорооны машинд хэдэн иргэний саналыг уншуулсан бэ?

-Өглөө төөрхөмжнөөс тайлан гаргаж, дараа нь зөөврийн хайрцгаар авсан саналуудыг уншуулсан. Манай хэсгийн хорооны тухайд 15 сонгогчийн саналыг уншуулсан.

-Энд нийт хэчнээн ажиглагч байгаа вэ?

-Ерөнхийдөө 2 нам, нэг эвслээс 8 ажиглагчид үнэмлэх олгосон. Тус бүрдээ нэг нэгээрээ ээлжлээд сууж байгаа.

-Сонгууль өгөхөөр ирж байгаа иргэд юун дээр анхаарах ёстой вэ?

-Иргэд хаалган дээр халуунаа үзүүлээд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хүн хоорондын зайгаа бариад саналаа агаад гарна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button