ХУУЛЬ

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн онцлог зохицуулалтууд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн онцлог зохицуулалтууд:

1. Сонгогч зөвхөн өөрийн сонгогчийн бүртгэлийн мэдээлэлтэй танилцахаас гадна өөрийн хаяг дээрх бүх сонгогчийн мэдээлэлтэй танилцах боломжтой.

2. Санал тоолох төхөөрөмжөөр тоологдсон саналын хуудсыг бүх хэсэгт /100 хувь/ гараар нэг бүрчлэн хяналтын тооллого хийнэ.

3. Хяналтын тооллогын үйл ажиллагааг бүхэлд нь хяналтын камерт буулгана.

4. Санал өгсөн сонгогчийн хуруунд бэхэн тэмдэглэгээ хийнэ.

5. Сонгогч санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилт хийлгэж болно.

6. Санал авах байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэд санал өгөх бүхээг бэлтгэж, бүхээгт санал тэмдэглэх брайл үсэг бүхий хавтас байрлуулж, тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангагдсан байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button