Нийгмийн

“Эмэгтэй хүнийг цагдаа нар хүчээр машинаас гаргаад, цүнхэнд нь үзлэг хийсэн байна”

АН-ын нягтлан эмэгтэйг 24 сая төгрөгтэй явж байхад нь ЭЦА-наас баривчилсан талаар бид  мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ мэдээлэл өгөв.

Тэрбээр “Гэртээ орж явсан АН-ын санхүүгийн албаны нягтланг ЭЦА-наас үл мэдэх шалтгаанаар саатуулсан байна билээ. 23 сая төгрөг авч явсан юм билээ. Орон нутгийн телевизүүдийн төлбөр шилжүүлж явсан юм байна.

Өнөөдөр төрийн эрх мэдлийг ашиглаж гүтгэлгийн шинжтэй улс төр хийх гэж оролдож байна. Ганцаараа машинаа бариад явж байгаа эмэгтэй хүнийг дөрөв, таван цагдаа очиж хүчээр машинаас гаргаад, цүнхэнд нь үзлэг хийгээд баривчилсан байна. Гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж харж байна. Эрх баригч нам нь тагнадаг, чагнадаг ажиллагаа явж байна. Хардах эрхийнхээ хүрээнд хардаж байна. Би өөрөө очиж тэр хүнээ гаргаж авсан” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
харамсалтай
харамсалтай
2021-06-09 14:09

нам дагаж д�##�жигнадаг ЦЕГ ын дарга байж болохгүй. Хуулийнхаа дагуу ажлаач.

ИРГЭН
ИРГЭН
2021-06-09 14:34

Эрдэнэ ЧИ танай т�##�ынхан жинэхэнэ мөнгө эд зүйл тараадаг шүү болиорой

Зочин
Зочин
2021-06-09 17:41

Нягтлан хүн байж Яахаараа төлбөрийг бэлнээр хийдгийн ёстой нотой бна. Эрдэнэ өөрөө гарргаж авсан нь бүр ноцтой догоо.

Холбоотой мэдээ

Back to top button