СПОРТ

Саид Моллай шөвгийн наймд шалгарч, Б.Ганхайч тэмцээнээ дуусгалаа

2021 оны Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотод дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ийн барилдаанууд болж байгаа юм.

Манай улсаас эрэгтэйчүүдийн 81 кг-д ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллаи B хэсгийг толгойлон барилдаж байна. Эрэгтэйчүүдийн 81 кг-д В хэсгийг толгойлсон Саид Моллаи эхний тойрогт хийлж, хоёр дахь тойрогт Египетийн Абделрахман Мохамедтай барилдаж цэвэр яллаа.

Улмаар гуравдугаар тойрогт Израйлын бөхийг цэвэр ялж, шөвгийн 16-д Гүрж гаралтай Австрын бөхийг мөн л ялж, шөвгийн наймд үлдлээ.

Харин эмэгтэйчүүдийн 63 кг-д улсын дөрвөн удаагийн аварга, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Ганхайч С хэсэгт багтан барилдаж байгаа юм.Тэрбээр эхний тойрогт IJF холбооны дүрвэгсдийн багийн Муна Дахуктай таарч, ялсан. Улмаар гуравдугаар тойрогт Солонгосын бөхийг ялж шөвгийн 16-д шалгарсан ч дараа нь Унгарын бөх Озбаст ялагдлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button