УЛС ТӨР

ШУУД: АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ цагаан сонголтоос бага саналтай байна

Монгол Улсын найм дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт явагдаж дууслаа. Үүгээр Сонгуулийн ерөнхий хорооноос 21:30 цагийн байдлаарх сонгуулийн ирцийн мэдээллийг танилцууллаа.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран хэлэхдээ “22:00 цаг болж сонгуулийн санал хураалт дууслаа. Одоо санал тоолох ажиллагаа эхэлнэ. Улсын дунджаар 52.69 хувьд хүрлээ. Хуулинд заасны дагуу сонгуулийн ирц бүрдлээ” гэв.

Хэсгийн хороодоос ирсэн саналын тоо нэгтгэгдэж эхэллээ. Урьдчилсан байдлаар МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх илт давуу саналтай явж байна. Харин ХҮНамын нэр дэвшигч Д.Энхбат удаалж, цагаан сонголтын тоо гуравт орж байна.

Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ цагаан сонголт хийсэн иргэдийн саналаас бага саналтай буюу дөрөвдүгээрт жагсаж байна. Саналын дүн нэгтгэж дууссаны дараа албан ёсны тоон мэдээлэл хүргэх болно.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. С.Эрдэнийн б####гаар АН дөрөвдөгч хүчин, ХҮН сөрөг хүчин боллоо. АН-ынхан та нар өөрийн толгойтой байцгаа. Хэрэв Амаржарг####ыг дэвшүүлсэн бол 2 дахь сан#### хура####таар ялах байлаа. Ард түмэн АН-ыг буюу сөрөг хүчнийг дэмжих ямар их эрмэлзэлтэй байсныг Энхбатын авсан сан#### харуулж байна. Ард түмэн Эрдэнээг дэмжих битгий хэл үзэн ядаж байсан шүү дээ.

  2. Эрдэнэ өөрийгөө мэдэхгүй байсан. Одоо ойлгов уу? Ард түмэн түүнийг хэр үнэлж байгааг. Одоо улс төрөөс дaлд ор.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button