УЛС ТӨР

Д.Энхбат: Бид энэ сонгуульд гэрэл гэгээ, шинэ өнгө авч ирж чадсан

Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв хүн электорат эвсэл” -ээс нэр дэвшигч Д.Энхбат 200 гаруй мянган хүний санал авч хоёрдугаарт орсон. Тэрбээр сонгуулийн үр дүнгийн талаар өөрийн твиттер хуудаст ийн бичжээ.

Тэрбээр, "Сонгууль өндөрлөлөө. Манай баг, дэмжигчид маш сайн ажилласан. Бид энэ сонгуульд гэрэл гэгээ, шинэ өнгө авчирч чадсандаа баяртай байна. Сайн цаг өөрөө ирдэггүй, түүнийг авчирдаг гэдэгт итгэж бид зүтгэсэн.  Монголчууд бидний сонголт мэргэн байж улс орон минь мандан бадрах болтугай.

Чин сэтгэлээсээ, хамтдаа зүтгэвэл ялалт бүрэн боломжтойг Монголын шинэ үеийнхэнд мэдрүүлсэн бол бидний зүтгэл үр дүнгээ өгсөн гэсэн үг. Хуучин нүсэр тогтолцоо, халамжийн сэтгэлгээ тийм ч хүчтэй бус, удахгүй солигдох болно. Өнөөдөр бид тэр зүгт нэг алхам хийлээ. Амжилт” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-10 08:52

ЖААХАН ХУГАЦАА БАЙГААД КОВИД ТУСААГҮЙ МЭТГЭЛЦЭЭН БОЛСОН БОЛ ЯЛАХАД ОЙРХОН БНА Ш ДЭЭ ЭНХБАТ ГУАЙ СОНГОГЧДЫН 60 % ХСҮХЭД ИТГЭСЭНГҮЙ ДЭЭ . БАГЦАЛСАН САНАЛ ОРЛООДОО

Холбоотой мэдээ

Back to top button