Нийгмийн

ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглагчид хэвлэлийн бага хурал хийнэ

Төрийн ордонд 

10:00 цагт УИХ-ын чуулган хуралдана. 

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар дүгнэлт;
  • Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 7 гишүүн 2021.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/
  •  Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 5 гишүүн 2021.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/;
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариу сонсох.

Эрүүл мэндийн яам 

11:00 цагт Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

Блью Скай зочид буудал /17 давхар/

15:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглалт хийхээр ирсэн ЕАБХАБ-ын Ардчилсан институт хүний эрхийн газрын ажиглагчид урьдчилсан байдлаарх ажиглалтын дүгнэлтээ тайлагнах хэвлэлийн бага хурал болно.

Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид

10:00 цагт эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид Швейцарын Хамтын ажиллагааны дарга Стефани Бурри нар зочлон хандив өргөх үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
2021-06-10 09:51

технологи хөгжсөн үед гаднаас нь ажиглаад юу олж харах вэ дээ. Программ хангамжыг нь ш�##�гаж чадахгүй юм бол...

Холбоотой мэдээ

Back to top button