Нийгмийн

Т.Доржханд: У.Хүрэлсүхийн, эрх барьж байгаа намын ачаа маш их боллоо

Ерөнхийлөгчийн сонгуульд Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын сонгуулийн штабаас мэдээлэл хийлээ.

ХҮНамын дарга Т.Доржханд хэлэхдээ “Монголчууд анх удаа зургаан жилээр сонгогдох Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай хийлээ. Өмнөх 30 жилээс ялгаатай сонгууль боллоо. Бие биенээ харлуулж гүтгэсэнгүй. Зардал багатай боллоо.

Нийгмийнхээ хүлээлтийг хүлээн авч, хамгийн олон санал авсан МАН-ын дарга У.Хүрэлсүх таньд баяр хүргэж, амжилт хүсэж байна. Монгол төрийн эрхэм хүндтэй албыг ирэх зургаан жил нэр хүндтэй хашина гэж итгэж байна. Мөн өрсөлдсөн АН-ын дарга С.Эрдэнэ танд бас талархалаа илэрхийлж, цаашдын ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье.

Д.Энхбат нэр дэвшигчид саналаа өгсөн 246255 сонгогчиддоо ХҮНамын хамт олон, Зөв хүн электорат эвслийн өмнөөс талархалаа илэрхийлж байна. Биднийг дэмжигчдийн тоо өссөн хэвээрээ байна. Шинэ улс төрийн хүчин байж болно. Гэхдээ иргэд биднийг дэмжиж байна. Дэмжиж байгаагаа хоёр удаагийн сонгуулиар илэрхийллээ. Цаашдаа эрүүл улс төрийг авч ирэх, эрүүл, зөв хүмүүсийг энэ нам, эвслээсээ нэр дэвшүүлэх болно. Бодлого, үнэт зүйл, зарчмаараа өрсөлдөнө.

Сонгуулийн нэлээд олон хэсгүүдэд манай нэр дэвшигч ялсан. Ялангуяа гадаадаад байгаа иргэдийн 75.4 хувь нь Д.Энхбат нэр дэвшигчийг дэмжсэн.  Манай эвслийн хувьд 1.2 тэрбум төгрөгийн зардал гарсан. Энэ бүх мөнгө хандиваар боссон. Дийлэнхийг нь гадаадад байгаа монголчууд цуглуулсан. Зөвхөн иргэдийнхээ хандив тусламжаар сонгуульд оролцож болдог юм байна гэдгийг харуулж чадлаа. Тиймээс гадаадад байгаа эрхмүүддээ гүн талархалаа илэрхийлж байгааг хүлээж авна уу.

Эцэст нь Д.Энхбат гэж хүн ердөө нэг сарын өмнө сонгуульд оролцохоо мэдэж, шийдвэр гаргасан. Сонгуулийн сурталчилгаа хийхэд дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүстээ баярлалаа.

Бид хэнг нэгнийг буруушаахгүй. Монгол Улсын төрийн тэргүүний босго нь өндөр байг. У.Хүрэлсүхийн, эрх барьж байгаа намын ачаа маш өндөр боллоо. ХҮНам  зөв зүйлд нь дэмжээд, буруу зүйлд нь сөрөг хүчнийхээ байр сууриар шүүмжилж явах болно” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол хүн
Монгол хүн
2021-06-10 12:59

Доржханд луухаан аядан дагаж явахгүй гээд яах юмгадаадад буй нөхөд чинь эх орон гэдэг ямарч сэтгэлгүй тэнэмлүүд юмчинь эсрэг үзэлтэй л байдаг юмшдээ эх оронгүй новшнууд цаашаа бид болоод л байх болноо доржхандаа чи монгол улсыг ард түмэнтэй нь өмсөх хувцсаараа доромжлоод байж болно гэж боддог бол май шүү бодолтой л байгаарай эсвэл �######�

Иргэн
Иргэн
2021-06-11 10:12

Нүдээ с�##�гаж огт болохгүй шүү. Өөр тийшээ харв�##� цаадуул чинь хулгай хийнэ шүү. Монгол төрийн тахигдаж з�##�агдсан хулгайчид шүү.

Холбоотой мэдээ

Back to top button