Нийгмийн

Баянмонгол хорооллын нүхэн гарцны усыг шавхаж, зорчих хөдөлгөөнийг нээжээ

Үерт автаж, хөдөлгөөнийг хаагаад байсан Баянмонгол хорооллын нүхэн гарцны усыг шавхаж, зорчих хөдөлгөөнийг нээжээ.

Улаанбаатар хотын хэмжээнд Энхтайваны гүүрний, Баян Монгол хорооллын, Соёолжийн гэсэн автомашин зорчих зориулалттай, гурван нүхэн гарц байдаг.

Гэвч их хэмжээний борооны дараа нүхэн гарцуудад ус тогтож, явган зорчигч байтугай, автомашин зорчих боломжгүй болдог. Хөрсөнд усаа шингээх байдлаар ус зайлуулах асуудлыг шийдсэн, анхнаасаа нүхэн гарцыг “оромдон” барьсантай холбоотой. Ийм байдлаар явсаар байвал нэгээс хоёр жилийн дараа хөрсний ус ханаж, гадаргууд ус тогтох юм.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button