Энтертайнмент

Монголын анхны “Байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн” нээлтээ хийлээ

Монголын анхны Байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн өнөөдөр морин цагт нээлтээ хийлээ. “Мишээл групп” ХХК нь өөрийн 100 гаруй харилцагчидтайгаа хамтран нэг ч бут, сөөг хөндөлгүйгээр байгалийн жимийг ашиглан Туул гол дагуу 110,000м2 талбай дээр энэхүү тохижилтыг хийж гүйцэтгэжээ.

Тус газар хүүхдэд зориулсан амьтны хүрээлэн, дугуй түрээсийн үйлчилгээ, байт харваа, сагс, гар бөмбөгийн сургалт байхаас гадна Монголын хөл бөмбөгийн холбооны мэргэжлийн тамирчид ирж хүүхэд залууст хөл бөмбөгийн техник заасан байна. Мөн Иогийн үнэ төлбөргүй сургалт зохион байгуулж, 1000 ширхэг мод тарих өдөрлөг боллоо.

Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнгийн үндсэн зорилго нь Монгол улсад нэн ховордсон ургамлыг нутагшуулах, тарих, дахин сэргээх үндсэн зорилготой аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button