ЭРҮҮЛ МЭНД

Коронавирусийн ямар шинж илэрвэл гэртээ эмчилж, ямар үед эмнэлэгт хандах вэ

Хэрвээ танд доорх шинж тэмдгүүд илэрч байвал халдвар авсан байх магадлалтай. Үүнд:

Хуурай ханиалгах,

Хоолой өвдөх,

Амт, үнэрээ алдах,

Толгой өвдөх,

Хамар битүүрэх,

Шингэн нус гойжих,

38 хэм хүртэл халуурч байвал КОВИД-19-ийн халдварын хөнгөн хэлбэрээр өвчилсөн байх магадлалтай. Энэ тохиолдолд та айж сандралгүй гэртээ өөрийгөө 10 хоног тусгаарлаж, аль болох шингэн зүйлийг халуун, бүлээнээр ууж, илчлэг сайтай хоол хүнс идэж, маш сайн унтаж амрах хэрэгтэй.

Хөнгөн дасгал, хөдөлгөөн хийгээрэй.

Шаардлагатай тохиолдолд халуун бууруулах, өвдөлт намдаах зэрэг шинж тэмдгийн эмчилгээг хийнэ.

Мөн Д аминдэм 4000-5000 мг-аар өдөрт нэг удаа, С аминдэмийг 1000 мг-аар өдөрт нэг удаа 14 хоногийн турш ууна. Хэрвээ танд: (КОВИД 19-ийн хүнд хэлбэрүүд болох)

Амьсгаадах,

Амьсгалын тоо насанд хүрэгчдэд 1 минутад 20 буюу түүнээс дээш болж амьсгал давчдах,

Ханиалгалт эрс нэмэгдэх,

Амны салст, хэл, уруул, хурууны үзүүр хөхрөх,

Амт үнэрээ алдах,

Цээж хөндүүрлэж өвдөх,

38 хэмээс дээш халуурах,

Зарим тохиолдолд гүйлгэх, бөөлжих шинжүүд илэрч байвал эмнэлгийн тусламж яаралтай авах шаардлагатай бөгөөд 119 дугаараас тусламж, мэдээлэл авна уу. Хэдийгээр та вакцины бүрэн тунд хамрагдсан ч гэсэн энхрий бяцхан үрс, жирэмсэн эхчүүдийн төлөө халдвар хамгааллын дэглэмээ чандлан баримтлаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зөвлөлгөөг сайн өгч байгаарай
Зөвлөлгөөг сайн өгч байгаарай
2021-06-13 00:30

Баярл�##�аа. Зөвлөлгөөг сайн өгч байгаарай. Иргэд айж тэвдэхээрээ мэддэг юмаач мэдэхээ байчих үе байдаг.

Холбоотой мэдээ

Back to top button