НИЙГЭМ

Туул гол дагуу зугаалж байсан 700-гаад иргэнд сэрэмжлүүлэг хүргэжээ

Онцгой байдлын алба хаагчид голын усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Өчигдөр эргүүлээр ажилласан алба хаагчид Туул гол дагуу аялж зугаалж байсан нийт 700 гаруй иргэнд сэрэмжлүүлэх мэдээ мэдээллийг яриа болон тараах материалаар хүргэжээ.

Мөн хараа хяналтгүй бага насны 15 хүүхэд, согтууруулах ундаа хэрэглэсэн 12 иргэнийг аюулгүй хэсэгт гаргаж, 21 автомашиныг усны ундарга ай саваас зөвшөөрөгдөх зайд байршуулжээ.

Мэргэжлийн байгууллагаас ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орно гэж мэдээлж байгаа тул болзошгүй үер ус, голын усны ослоос сэрэмжлэн, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button