ХУУЛЬ

ЦЕГ: Зөвшөөрөлгүй ном худалдаалж, газар сууж байхад нь алба хаагчид холдуулсан

Номын баярын үеэр Сүхбаатарын талай дээр ном зарж байсан нэгэн иргэнд цагдаа нар хүч хэрэглэсэн гэх мэдээлэл, зураг гараад байна.

Тэгвэл уг асуудалд цагдаагийн газраас тайлбар хийж байна.

Тодруулбал, “Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, Д.Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдсан “Номын баяр”-ын арга хэмжээний үеэр зохих зөвшөөрөлгүй ном худалдаалж байсан гэх иргэнд зохион байгуулагчдын зүгээс хууль ёсны шаардлага тавихад биелүүлэхээс татгалзаж олон нийтийн газар бусдыг үл хүндэтгэж маргаан үүсгэж байна гэх дуудлага мэдээллийг 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 18.00 цагт тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирүүлсэн.

Сүхбаатарын талбай орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид дуудлагын дагуу очиж шалгахад 58 настай, эрэгтэй Т гэгч нь зохион байгуулагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхээс татгалзаж маргаан үүсгэн газар сууж байсан тул цагдаагийн алба хаагчид гудамж талбай олон нийтийн газар иргэдийн амар тайван байдлыг алдагдуулахаас урьдчилан сэргийлж уг иргэнийг тухайн газраас холдуулсан байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

12 Сэтгэгдэл

  1. ЦЕГ ын ####ба ядуухан, өөрийн боломжоороо амьдр####аа з####гуулж яваа иргэнд хүч хэрэглэх юм даа. ВАУЧЕР хэвлэх нэрээр 592 сая ын луйвар хийж байхад ЦЕГ юу ч болоогүй юм шиг таг дуугүй. ЯАГААД гэвэл тэд МАН ын томорсон баячууд ####бан ёсоор луйвар хийж байна.

  2. Тэхдээ энэ хүн зөрчил үүсгэсэн л байна даа аятайхан байх рэрэгтэй шүүдээ мөрөөрөө буй хүнд арайч хүч хэрэглээд сүйд болохгүй байхаа хүмүүс дураараа дэндүү тэнэг болоод байнадаа

  3. “…зохих зөвшөөрөлгүй ном худ####да####ж байсан гэх иргэнд…” ойлгомжгүй өгүүлбэр бн. Төр засагт харш агуулгатай болоод зөвшөөрөл өгөөгүй ном юм уу?, эсвэл, ном худ####да####ж буй хүн асрыг түрээсэлж, төлбөр төлж, зөвшөөрөл авах ёстой байсан уу? ойлгогдсонгүй.

  4. Архи зараагүй ном борлуулах гэсэн бна. Соёл түгээсэн хүнийг цусыг нь гарт#### зоддог нь ямар учиртай юм бэ? Номын үзэсгэлэн, худ####даа шүү дээ? Дамын наймаа биш, өөрийн бүтээлийг нийтэд үзүүлсэн байна, тэнэгүүд ээ!

  5. Ядарсан, орлогогүй зохиогч өвгөний цусыг нь гарт#### зодож НОМЫН БАЯР хийдэг улс орон гэж байх уу, тэнэгүүд ээ? УИХ-ын дарга, хууль тогтоогч Занданшатар нь нээлт хийгээд л сүржигнээд байсан биз дээ?! Зохион байгуулагчид, цагдаа нар аа! Ичиж үхээч дээ, та нар!!!!!!

  6. ЗӨВШӨӨРӨЛГҮИ НОМ ЗАРНА ГЭДЭГ ЮУ ГЭСЭН ҮГ ҮҮ ? ТЭГЭЭД БАС НОМЫН БАЯРЫН ӨДРИИГ АМРАЛТЫН ӨДӨР БОЛГОХ ХУУЛЬ САНААЧИЛЛАА ГЭЭД ХУЦЧИХЖЭЭ … МАНАИ ЦАГДАА , ХУУЛИИНХАН ӨЧҮҮХЭН ЗӨЧИЛТЭИ ДООДОСТ АРСЛАН БАРС , ЛУИВАРЧИН ОФШОРЧИН ДЭЭДЭСТ ГӨЛӨГ ЮМАА ..

  7. Нөгөө ажлын байраар хангаж чадахгүй байж Баөсөнд хутга гэгчээр иийм ядарсан иргэдээ өмгөөлж задарсан томчуудын уг нь нухаж баймаар юм

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button