Нийгмийн

Чичлүүлэхээс айсан Засгийн газар “хөл хорино” гэдгээ өөр субьектүүдээр хэлүүлэв үү

Манай Засгийн газар олон мэхтэй. Гэхдээ зарим мэхээ төгс сайн сураагүй.


“Хөл хорио” гэдэг үгийг сонссон хүний чих сортос хийж, харсан хүн айж түгшихээр болжээ. Анхандаа ч яахав Засгийн газрын шийдвэрийг үг сэггүй дагаж, чимээгүйхэн хөлөө хориулж байлаа. Гэвч энэ олон удаагийн хөл хорионы үр дүнг ер үзсэнгүй. Бизнес эрхлэгчид дампуурч, олон, олон иргэн зулын гол боллоо. Тиймдээ ч иргэд ковидтой дасан зохицоод амьдрах хүсэлтэй болсон. Одоо бол хөл хоригдохоос бүгд айж байгаа. Үүнийг Засгийн газрын “нүд” анзаарсан бололтой. Иргэдийн бухимдлыг хүргэж, чичүүлэхгүйн тулд хөл хорино гэсэн мессежүүдээ өөр субьектүүдээр нийгэмд түгээлгэж байна.

Өнөө өглөө Монгол HD телевизийн пэйж хуудсаар “7 сарын 1-нээс эхлээд 60 хоногийн турш хатуу хөл хорио тогтоохыг дэмжиж байна уу” гэх тулгасан санал асуулга явууллаа. Мөн АСА станцын ярилцлагад орж буй зочдоор хөл хорихгүй бол болохгүй нь гэх агуулгаар яриулж байна. Гурав хоногийн өмнө УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяраар, өнөөдөр Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Доктор Т.Бэгзсүрэнгээр хөл хорихгүй бол гэх агуулгаар яриулж, иргэдийн айдсын мэдрэмжийг нь “хооллож” байна. Ер нь тэгээд хөл хорих нь Засгийн газрын чаддаг “ганц” мэх.

Засгийн газар нь нийтийн сэтгэл зүйг шалгаж, тандахын тулд хэн нэгнийг өгөөш болгодог сурталтай байх гэж дээ. Иргэдийнхээ амьдралыг бодсон юм шиг дүр үзүүлэхээ одоо зогсоо. Хөл хорио тогтоохоор бол жүжиг тавиад байлгүй, өөрсдөө гарж ирээд хэл. Хөшигний цаанаас яриа чинь сонсогдоод байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

39 Сэтгэгдэл

  1. Гэх мэт асуудлыг хориг саадгүй яриад дуусгачих хүсэл байна .Өөр нарийн нандин юм үгшй тул .

  2. ЭНЭ МАН ын засаг их муу ажиллаж байна. АЖЛЫН байр бариулахын оронд хэнд хэрэггүй барим####, музей байруулах юм.

  3. Найз нь өөрийгөө зэмоэнгүй л ####хаж яьна … ийм үед сарррррр хийтэл гаргаад өгч чадахгүйййй

  4. хүмүүний амьдр####ын нэгэн мөчлөгийг хамт элээж буй чамдаа баярл####аа..м маргааш шүү дээ.

  5. Яааа маргааш юмуу? Нэгэн мөчлөг нтр ккк. Одоо та 2 т энэ хэрэглэсэн юмаа нэг өдөр , нэг секундын өмнө хааж дуусгах минь… Би чамайг юмаа авах гэж л яаруу з####г####аа гэж ойлгоод хэхэ

  6. Уг нь 3,4 сард бөөнөөр өгчих бодол байсан юм. Тэгээд чимээгүй байхаар нь нутагтаа очоод өгье гэж … хэхэ Нэг урд зүгийн нөхөр Питерт урихаар нь хэлбэрдсэнээс болж та 2 ын юмыг яаяа ….

  7. Уг нь 100.000 аар энэ нөхөртэй арай өөр хотруу аялж нтр, зугаацах гэж байв …. Өттэй м#### тарг####даггүйн үлгэр …

  8. Ард тумэн нь хумуужилгуй хар амиа хоохойлсон зэрлэг араатан, харин засаг тер нь эргуу мануухай болсон монгол улс энэ дэлхийн шившиг болж дууслаа. Энэ бол хуний эрх ардчил####ыг буруу ойлгуулж зэрлэгшуулсэний гай юмаа.

  9. Дүү нь ирсээн. Бас зүрх зүсэм үг хэлэх … Хэдийг өгөх гэж байна гэнэ. 100 гэсэн аййй , ядаж 200 г өгөхсөн , ах ажлаа амжуулж байгаа , байрны түрээс төлөхгүй 100 г хүртэл нэмчих юмсан гэж .. бас бодитоорл зөв сэтгэж байхшиг … Сэтгэл нь агуу аж. Үйлс нь бүтэж яьах байхёө

  10. Харин тийм, хөл хорионы үр дүнг ч үзсэнгүй, вакцинжуул####тын үр дүн ч гарсангүй. Бүх зүйл яг эсрэгээрээ. Ёстой сонин юм болж байна.

  11. Khul khorio togtookh n’ zuvuu. Yagaad khul khorikhgyi bgaa um be. Oir toirond min’ uchnuun olon khyn uvdluu. Khoyor khym ungursun. Odoo neg khyn mash muu bna sh dee. Khul khorikhgyi gd bgaa khymyysiig oulgokhgyi bna.

  12. Хян####таа сайжруул! хөл хориод нэмэргүй. Орсон гарсан хүнээ нэг бүрчлэн хяна. Орон нутгийн комисс сайн ажиллах ёстой. Хэн хаанаас ирэв, түүнийг бүртгэж аваад хян####т тавь.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button