НийгмийнНИЙГЭМСПОРТ

ТАНИЛЦ: Барилдах эрхээ хасуулсан ч өршөөгдөж буй бөхчүүд

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг шийднэ.

Энэ удаагийн Өршөөлийн тухай хуулийн төсөлд үндэсний их баяр наадмаар допинг хэрэглэсний улмаас эрхээ хасуулсан бөхчүүд, харваачдад өршөөх заалт тусгасан юм.

Тус хуулийн төслийн 8 дугаар зүйл. Зөрчлийн болон бусад шийтгэлээс чөлөөлөх 

8.3. “2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомжид заасны дагуу үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан бөх, сурын харваачийн үндэсний их баяр наадамд оролцох эрхийг нэг удаа өршөөн сэргээнэ” хэмээн заажээ.

Тэгэхээр допингийн улмаас эрхээ хасуулсан, одоо шийтгэл нь үйлчилж буй бөхчүүд, харваачдад өршөөлийн хууль үйлчлэх нь. Өнгөрсөн жил допинг илэрсний улмаас барилдах эрхээ 11 сараар хасуулсан улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага болсон Б.Бат-Орших нарт энэ хууль үйлчлэх бололтой.

This image has an empty alt attribute; its file name is tserentogtokh-1024x728.jpg

Мөн допинг илэрсний улмаас барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан улсын начин Д.Цэрэнтогтох өршөөгдөх. Тэгэхээр энэ жил улсын наадамд барилдах боломж түүнд бүрдэх нь.

Улсын аварга Э.Оюунболдын гомдлын дагуу АТГ-аас 2009-2019 онд улсын наадамд шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээг нягтлахад 38 бөх допингийн хэрэгт холбогдсон. Тухайн 38 бөхийн нэрийг ил болгохыг МҮБХ, бөхчүүд өнөөг хүртэл шаардсаар байгаа билээ. Эдгээр 38 бөх мөн өршөөгдөх нь.

Бөхчүүдтэй харьцуулахад харваачдаас допинг илрэх тохиолдол тун ховор. 2019 оны улсын наадмын дараа нэгэн харваачаас допинг илэрч, шийтгүүлж байсан билээ. Тэр үед тухайн харваачийн нэрийг нууцлан, олонд ил болгоогүй өнгөрсөн юм.

Өршөөлийн тухай хуулийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө хэмээн заажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин.
Зочин.
2021-06-30 11:57

Бурууд хатуу байж чадахгүй ингэж толгойг нь ил д�##�дгүй илээд байв�##� нийгэм бохирдож гүйцнэ.

Зочин
Зочин
2021-06-30 12:08

Энэ нийгэмд хууль дүрэм биелүүлээгүй зөрчсөн болгон хождог худ�##�ч монголд амьдарч байна даа хуулиа биелүүлээд явж байгаа жирийн иргэд зээлийн хоршооний өрөнд баригдаад орон байргүй болж дампуурч байна төр засаг нэг удаа энэ ард иргэдээ харж үздэггүй юм байх даа гудамд гарч ядуу гуйлгачан нэмээд байх уу

Зочин
Зочин
2021-06-30 13:52

Хааахааахааа. Шударга бсан нь хохирдог үнэн МАНгар нийгэм шүүү

Зочин
Зочин
2021-06-30 14:00

1024 бөхөөс энэ тавыг 1019 нь эсэргүүцэнэ дээ. Монголын төр тэднийг ивээсэн ч хувь тавилан нь ивээхгүй ээ

М
М
2021-06-30 14:26

Zaa bolio im ym gj yu bdin shurraga l bailda negvvl awilaga awchdimu xashaan be

Иргэн
Иргэн
2021-07-01 20:00

Нэг хүнийг дархан аварга болгоход зориуж д�##�ай аварга цолыг хасаж хаясан, харин одоо нэг бөхийн цолыг авч үлдэхийн тулд олон з�##�уучуудын хөдөлмөрийг үгүй хийх хэрэг байсан уу. Спорт з�##�уу насных шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button