Нийгмийн

Сэлэнгэ мөрний эргээр зугаалж байсан 10 иргэн машинтайгаа сураггүй алга болжээ

Сэлэнгэ мөрний эргээр зугаалж байсан 10 хүн машины хамтаар алга боллоо гэсэн дуудлагын дагуу ОБГ-ын аврах баг эрэн хайх ажил явуулсан ч олдоогүй гэж мэдээллээ.

Уг дуудлагыг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Сүмийн булан” гэдэг газарт 07.04-ний өдөр “Сэлэнгэ” мөрний эрэг дээр 10 иргэн суудлын автомашинтай сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 07.09-ний өдөр өгчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Н /50 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. 07.14-ний өдрийн байдлаар хоёр бүлэгт хуваагдаж,

Нэгдүгээр бүлэг: “Сүмийн булан” гэдэг газраас “Ноён-Уул” гэдэг газар хүртэл нийт 90 км-т явганаар болон завиар,

Хоёрдугаар бүлэг: “Ноён-Уул” гэдэг газраас “Сүмийн булан” гэдэг газар хүртэл нийт 90 км-т завиар урсаж, 45 км-т явганаар эрэн хайх ажил хийсэн боловч үр дүнд хүрээгүй байна. Иймд ажиллагааг зогсоожээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-15 18:59

Хүмүүсээ болгоомжтой бай. Энэ жил хур бороо ихтэй ус ихтэй байгаа. Ер нь ус руу явахдаа аврах хантаазгүй орлох зүйлгүй хамга�##��##�тгүй бол бүү яв. Машинтай бол гүүрээр яв. Голын эрэгт амарч буй бол архи дарс бүү уу. Учир нь согтуу хүн сэргэх гэдэг юм уу яадаг юм ус руу өөрөө явж ороод үхдэг.

Зочин
Зочин
2021-07-15 21:14

Сүмийн булан ноён уул хоорондоо их ойрхон 10аад км байдаг санагдахын

Зочин
Зочин
2021-07-16 11:39

Чи ямар м�##� шиг мэдээ бичдэг хүүхэн бэ. 10 хүн явснаас 2 нь машинтайгаа �##�га болоод, эрэгтэйг нь олоод эмэгтэйг нь хайж байгаа гэсэн ш дээ. Наад бичсэн юмаа унш. 10 хүн �##�га болоод 1 эмэгтэйг хайж байна гэдэг нь ямар утгатай юм. Бусад 9 нь яасын? Ийм сэтгүүлч нэртэй м�##�нууд юм бичээд сууж байх гэж.

Зочин
Зочин
2021-07-16 18:19

buruu medeelel oruulhaa bolinuu

Зочин
Зочин
2021-07-17 06:59

Яг зөв

mongols.
mongols.
2021-07-17 13:17

hyataddin bodlogoor medee ug buriig utga avtsaldaag aldagduulj niiteldeg ene ni ireeduid mongol heliig ustgah ehnii dairalt. ene sait tuunii tsaana hen baigaag shalgah heregtei. uvur mongold ereend mongol hayg adressiig yaj bichsen bdg bilee. ter bol tom jishee.

Боги
Боги
2021-07-18 10:53

1 машаанд 10 хүн багтсан гсн үгүү

Холбоотой мэдээ

Back to top button