Нийгмийн
С.Амарсайхан: Наймдугаар сарын 1-ээс хойш иргэдийн ар гэрээс эм, тариа авахгүй

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар дээр ажиллажээ.
Энэ үеэр тэрбээр “Коронавируст халдварын үед хэрэглэх эм тарианы нөөц хангалттай бий. Гэвч үйлдвэрлэгч болон нийлүүлэгчтэй холбоотойгоор үнийн зөрүүтэй байдал их байна. Мөн тодорхой нэр төрлийн эмийн бүтээгдэхүүний хангалт дутмаг байна. Эм тариа байхгүй учир иргэдийг гэрээсээ авчир гэж явуулах тохиолдол гардаг. Тухайн иргэн санхүүгийн чадвар сул бол амь насаараа хохирох эрсдэлтэй. Иймээс наймдугаар сарын 1-нээс хойш хугацаанд иргэдийн ар гэрээс эм, тариа авахуулахгүй байх үүргийг өгч байна” гэв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
KKk. Тэрнээс өмнө бол үхэж л байг гэж ойлгогдоод байна наад яриа чинь Шадар Сайдаа.
Зарим эм тарианы хангалт дутмаг байгаа ч ар гэрээс нь авахуулахгүй гэнэ. Үхүүлэх нь л дээ
ээ дээ мөнхийн ядаргаа болдог ярьшигтай явдалтай сэдэв шүү. Шийдэгдчихвэл хэн хүнгүй л хэрэгтэй дээ
Уншигч
Уг нь эрүүл мэндийн даатгал гэж байгаа тохиолдолд тэгэх л ёстой доо. Зөв алхам. Бусад хүмүүс үл итгэсэн ч, юу ч гэж буруутгаж байсан энэ зөв алхамаа шийдвэртэй хийгээрэй. Харин эмнэлэгүүдээ хэрэгцээтэй бүхий л эм, тариагаар хангах хэрэгтэй
Хүний хэлж ярьсан зүйлийг заавал мушгин гуйлах хэнд хэрэгтэй юм бэ