
Иргэн баяр Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг Ангиртын хөндийд 20 км газарт өндөр хүчдэлийн шугам татаж байгаа. Цаашлаад дахин 18 км татах гэж буй тухайгаа цахим хуудастаа нийтэлжээ. Тэрбээр хэлэхдээ,
Би “Ланд-300” хусмаар л байна, эр хүн юм чинь бусдаас дутахгүй синдром хөдөлчих гээд байх юм. Гэхдээ намайг хийсэн гурил өөр болохоор, аав ээжийн үлдээсэн зан, хүмүүжил өөр юм. Тэднийхээ буянаар өлсөж өсөөгүй болохоор би өөр юм хүснэ. Аав ээжийнхээ нутаг Завхан аймгийн Тэлмэн суманд, Ангиртын хөндийд 20 км өндөр хүчдэлийн шугам татаж байна. Үүний дараа дахиад 18 км татна. Нутаг орондоо ярайлгах энэ гэрлүүд минь аав ээж, дээдэстээ өргөсөн зул минь, араас ирэх үр хүүхэд, ахан дүүсийн минь алс ирээдүйг тэтгэх тулгын цог болох болтугай л гэж бодож байна” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг! Жинхэнэ монгол эр хүн.
Enkhee