Нийгмийн

“1,2 сая төгрөгөөр анх гэрээ хийсэн ч 550.000-аар нэмэгдчихлээ”

ТОСК-тай гэрээ байгуулсан Хангай, Буянт-Ухаа-2 хотхоны оршин суугчид иргэдэд тулгаж буй хууль бус гэрээг эсэргүүцэж Ерөнхий сайд, Засгийн газарт шаардлага хүргүүлж байна.

Учир нь таван жилийн өмнө нэг сая 250 мянган төгрөгийн үнэлгээгээр гэрээ хийж, түрээслэнгээ эзэмших байсан байр нэг сая 800 мянган төгрөгийн үнэтэй болжээ. Бидний түрээслээд төлж байсан төлбөр байрны уридчилгаа мөнгөнд орох байсан боловч орохоо больсон байна. Үүнээс 550 мянган төгрөгийн зөрүү үүссэн аж.

Бидний тавьсан уг шаардлагыг биелүүлэхгүй бол наймдугаар сарын 05-ныг хүртэл сүхбаатарын талбайд суулт зарлана гэдгээ мэдэгджээ.

Жагсаал хийж буй иргэд хэлэхдээ,

Төр засаг гаргасан тогтолоо эргэн нэг хараасай. Бүтэн таван жил сар болгон түрээс төлж амьдарсан юм. Үүнийг орон сууцны үндсэн үнээс хасаж өгөх хэрэгтэй байна. Бид хамгийн багадаа 240 мянган төгрөг төлж байсан. Энэ бол хамгийн бага үнэлгээ. 300 болон 410 мянган төгрөг бусад айлууд төлдөг. Нийт 564 айл таван жилийн хугацаанд төлсөн. Тиймээс үүнийг байрны үндсэн үнээс хасаж тооцох хэрэгтэй.

Хөгжлийн банкны зээлээр ард иргэддээ хүрэх төсөл гэж хэрэгжүүлж байгаа хэр нь Хөгжлийн банкинд энэ зээл төлөгдөөгүй, яагаад удаад байгаа юм бэ. Төр засаг 90 тэрбум төгрөгийг шийдээд өгчихвөл манай хорооллын асуудал шийдэгдэнэ. Бид Хөгжлийн банкинд хүртэл хандсан гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button