НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ
Шатахуун: Үнэ дахин нэмэгдэж, АИ-92 2050 төгрөг болжээ

Өнөөдрөөс АИ-92 шатахуун дахин 300 төгрөгөөр үнээ нэмж 2050 төгрөгөөр борлуулж эхэлсэн байна. АИ-95 шатахуун одоогийн байдлаар үнээ нэмээгүй.
ОХУ-аас ирэх сард шатахууны импортдоо хязгаарлалт хийхээр болсон. Үүнээс үүдэн манай улсад хомстол үүсэх эрсдэл тулгараад буй. Мөн дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдсэн ч манай улсад цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн үнийг хүчээр барьж байв.
Сүүлийн нэг сарын хугацаанд 30 тэрбум төгрөгийн алдагдалд оржээ. Дахин үнээ нэмэхгүй бол шатахуун импортлогч ААН-үүд үйлчилгээ явуулах боломжгүйд хүрнэ гэж АМГТГ-аас мэдээлж байсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.