НИЙГЭМ

Монголын нисэхийн бүх компанийн онгоц Буянт-Ухаа агаарын цэнгүүнд үзүүлбэр үзүүлнэ

Буянт-Ухаа нисэх буудалд өнөөдөр /2021.07.30/ "Buyant-Ukhaa air show" болж байна. Нээлтийн үеэр шүхэрчид агаараас буух үзүүлбэрийг үзүүллээ. Ийм төрлийн арга хэмжээг Монгол Улс анх удаа зохиож байгаа. Цаашид жил болгон зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Мөн нисэх онгоцны буудалд бага оврын болон байлдааны онгоцны үзэсгэлэн болж байна. Нидерланд улсад үйлдвэрлэсэн шинэ онгоц нь 50 гаруй хүний багтаамжтай. Монгол улс уг онгоцоо уржигдар /2021.07.28/ хүлээн авсан. Тус онгоцыг иргэний тээврийн бус сургалт дадлагын чиглэлээр ашиглан ажиллах бодлоготой байгаа гэж Иргэний нисэхийн байгууллагаас мэдээллээ.

Нээлтэд очсон иргэд онгоц дотор орж танилцан зургаа авахуулах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button