Нийгмийн

Машин онхолдож хоёр иргэн бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ

Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн “Цагаан хөтөл” гэдэг газар “Приус 20” загварын суудлын автомашин нь авто замын хажуу руу онхолдож хоёр хүн автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдаж нас баржээ.

Баянхонгор аймгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б-ийн жолоодож явсан /39 настай, эрэгтэй/ “Волво” загварын том оврын ачааны автомашин эсрэг урсгалд орж чиргүүлээрээ цохисны улмаас Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд иргэн З-ийн жолоодож явсан “Приус 20” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ авто замын хажуу руу онхолдожээ.

Үүнээс хоёр иргэн нь автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан тул цогцсыг гаргаж, тус аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-03 11:34

Том ачааны тэрэгнүүдийн түрэмгий, хурдан, бас урсг�##� сөрж давхих нь хэрээс хэтэрсэн шүү, 80, 90 миллийн хурдтай явж байхад сигн�##�даад л хажуугаар дайраад сүлжээд давхиад байдаг шүү, арга хэмжээ авах цаг болсон шүү, хурдны хязгаарыг нь 70 болгомоор байгаа шүү

Зочин
Зочин
2021-08-04 00:45

Том тэрэгний жолооч бандийг устга.

D
D
2021-08-04 04:34

tom teregnii jolooch nar galzuu dawhildaad neg ih chaddag ym shig gai chirsen ymnuud 80aas hetrehgvil baih ystoi

Холбоотой мэдээ

Back to top button