Нийгмийн

Саид Моллаей: Намайг Молом гэж дуудах таалагдаж байгаа, гоё нэр

“Токио-2020” олимпын наадмын медальтнууд, Монголын тамирчдын түрүүч эх орондоо ирлээ. Энэ үеэр тамирчдын ар гэрийнхэн Чингис хаан нисэх онгоцны буудлаас хадаг, сүү, цэцэг зэргийг барин угтсан юм. Үргэлжлүүлээд медаль хүртсэн тамирчдыг Баянгол зочид буудалд хүлээн аваад байв. Иймд Олимпын мөнгөн медальт Монгол Улсын жүдо бөхийн тамирчин Саид Моллаейгийн сэтгэгдлийг хүргэж байна. Тэрбээр,

“Хоёр сар амраад бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Дараагийн олимпоос алтан медаль авна гэдгээ амлая. Одоо байгаа мөнгөн медаль надад хангалттай ч Ерөнхийлөгч асан Х.Баттулга хэлэхдээ дараагийн олимпод алтан медалийн найдлагатай байна. Маш сайн бэлтгэлээ хийгээрэй гэсэн юм. Олон найзтай болсон учраас Монголдоо үлдэнэ.

Намайг Молом гэж дуудаж байгаа Монголчууддаа баярлалаа. Надад таалагдаж байгаа. Гоё нэр байна. Монголчууддаа хандан та бүгдэд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье.

Гэр бүл маань энд ирэх үгүйг би мэдэхгүй байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
my
my
2021-08-05 07:34

МОЛОМДОО АМЖИЛТ..... ДАРААГИЙН ОЛИМПИЙН АЛТ

suga
suga
2021-08-05 08:10

tanaih neeree uursduu yaria avch chadahgui bj busad sitiin yariag orchuulj bgaa chini t1 hereg. Ter setguulchdiinhee hel usiig saijruulaarai

Монгол хүн
Монгол хүн
2021-08-05 15:13

Хүний нутагт ирээд хэл,соёлыг нь сайн мэдэхгүй хэцүү байсан ч иргэн нь болсон ул�####�а итгэл найдвар дүүрэн олимпын мед�##�ь авчирсанд их баярл�##�аа. Илүү их амжилт хүсье. Чи чадна шүү. Баярл�##�аа.

Холбоотой мэдээ

Back to top button