УЛС ТӨР

Өөрийг нь албан тушаалтай байлгаж ирсэн “Газрын тосны үйлдвэр” барих У.Хүрэлсүхийн ЦАРЦСАН АМЛАЛТ

Монголын эдийн засагт онц чухал ач холбогдолтой томоохон төслүүд сүүлийн 10-аад жил хоосон ярианаас хэтрэхгүй гацаж байгаа. Үүнийг нэг нь газрын тосны үйлдвэр барих ажил. Иймд бид гацаад байгаа бүтээн байгууллатууд буюу ЦАРЦСАН АМЛАЛТУУДЫГ цувралаар хөндөж байна.


ЗАСАГ НЬ ХУРАЛДААД, ХУРГАН ДАРГА НАР АЖИЛЛААД ХҮЧРЭХГҮЙ РОСНЕФТИЙН ХАТУУХАН САНУУЛГА

Манай улс жил бүр шатахууны импортод 1.2 тэрбум ам.доллар зарцуулдаг. Энэ нь дотоодын 20 гаруй шатахуун импортлогч компаниудаас гарч буй дүн. Эл валютын урсгалын дийлэнх ОХУ-ын Роснефть рүү ордог. Роснефт нь ОХУ-ын төрийн өмчийн оролцоотой компани. Оросдоо монополь. Бүр нарийн ярьвал Путины гар хөлийн удирдлагаар үйл ажиллагаа нь явагддаг. Гэтэл манайд нийлүүлдэг шатахууны хэмжээгээ энэ сараас багасгаж, хязгаарлалтын горимд шилжүүлэв.

Яг тариа ногоо хураах, хичээл сургуулийн бэлтгэл ажил эхлэх “эгзэгтэй” цагаар дотоодын шатахууны нөөц хомсдолд орж, хэрэглээний сагсан дахь бүтээгдэхүүний үнэд хүчтэй савлагаа үүсэх бодит эрсдэл нүүрлээд байна. Тус улс “шатахууны экспортдоо түр хориг тавих” тухайгаа аль тавдугаар сард мэдэгдэж. Маш тодорхой сигналаа өгөөд байхад ямар ч хурган дарга ил гаргаж хэлээгүй, тас нуучихсан. Үнэхээр хязгаарлалт хийчихвэл хаанаас авах вэ гэдэг дараагийн нүүдлээ бэлтгэх учиртай байтал одоо дөнгөж БНХАУ-аас авна гэж яриад сууж байгаа юм.

Сонгуультай холбоотойгоор жинхэнэ чөлөөт зах зээл байхгүй гэсэн дүрэм эрт хэрэгжиж, хатуу гараар шатахууны үнийг төрийн оролцоотойгоор хүчээр тогтоон барьж байв. Одоо засаг нь мянга хуралдаад ч ХҮЧРЭХГҮЙ, хурган дарга нар л эрт хөдлөх ёстой байсан гэх халаглалд хүрчихсэн сууна. Гэнэт ухаан орсон юм шиг л газрын тосны үйлдвэрээ ярьж, ажил нь маш ахицтай явж байгаа барьж байгаа мэтээр сэвцгээж эхлэв.

У.ХҮРЭЛСҮХИЙГ АЛБАН ТУШААЛТАЙ БАЙЛГАГЧ ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР БАРИХ ЦУВРАЛ АМЛАЛТ

Зуднаар нохой зоолдог гэдэг шиг “Газрын тосны үйлдвэр барина” гэх амлалт У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байлгаж, Ерөнхийлөгч болгож ирсэн. Эрх мэдэл авсан цагаасаа эл үгээр фигур аа бүрдүүлэх болсон. Төрийн сэнтий дээрээс үйлдвэр барих тухайгаа хэдэнтээ тунхаглаж бүр Ерөнхийлөгчид нэр дэвшсэн мөрийн хөтөлбөртөө тусгачихсан яваа юм.

“Монгол шатахуун” хөтөлбөр хэрэгжүүлж, нефтийн хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэн, бензин шатахуунаа эх орондоо үйлдвэрлэхийг дэмжинэ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж дуусган, нефьт-химийн аж үйлдвэрийн суурийг тавихад онцгой анхаарч, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ” хэмээн тусгасан байдаг.

Ерөнхий сайд байхад түүний удирдсан кабинет нь үйлдвэр барих Энэтхэгийн 1.2 тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн ширээний ард суусан. Арми, төмөр замынхнаа ч сүржин даржнаар хөдөлгөж эхэлсэн.

ЦАР ТАХАЛ, ХИЛ ГААЛЬ ГЭХ ЖИЖИГ АСУУДЛУУД РУУ ЧИХСЭН ЯВУУРГҮЙ ЗАЛЬ

НААНАА: Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ сумд байгуулахаар шаваа тавиад яг хоёр жил өнгөрч байна. Шав тавьснаасаа хойш бүтээн байгуулалтын ажил суурь хундаамнаасаа дээшлээнүй байна. Өнгөн талдаа бол асуудал тахлаас цар тахлаас үүдэлтэй юм гэнэ. Учир нь халдвараас болж энэтхэг мэргэжилтнүүд монголд орж ирэхэд хүндрэл үүсч, Монголд ирснийхээ дараа удаан хугацаагаар тусгаарлалтад байсан гэгдэж буй.

Мөн Тяньжины боомт, Эрээнд ачаа бараа удаан хугацаагаар саатсан, Замын Үүдээс үйлдвэрийн талбай руу хийж буй ачаа тээвэрлэлтийн үнэ хэд дахин өссөн гэх. Эдгээр хөнгөн зэргийн хүндрэлээс үүдэлтэйгээр асуудлууд байгаа талаар төсөл гүйцэтгэгчдийн зүгээс тоочив. Түүнээс биш САНХҮҮ ХӨРӨНГӨ, ТЭЗҮ гэхчлэн том хүчин зүйлээс үүдэж саатсан асуудал байхгүй гэх.

“МОРДОХЫНХАЗГАЙ БУЮУ ҮЙЛДВЭР БАРИХ ГАЗРАА АНХНААСАА БУРУУ СОНГОВ-

ЦААНАА: Газрын тосны үйлдвэрийг анх Дорнодод барихаар яригдаж байв. Гэвч эцэстээ Дорноговь аймагт шав тавьчихсан. Манай улс газрын тосоо Дорнодоос уг нь авдаг. Одоо Дорноговь руу 600 км газарт шугам зайлшгүй татах шаардлагатай аж. Дорнодын талд газрын тос олборлож буй “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн нефть нэмэх 23 градуст царцдаг. Ийм газрын тосыг хоолойгоор шахахын тулд тусгай технологи хийх ёстой ч өртөг өндөрсөнө.

Тамсагаас олборлож байгаа тосны 24 орчим хувийг л Монголын тал авах мэдэлтэй. Цаад үлдсэн 76 орчим хувь нь Хятадын Засгийн газар эсвэл хятадын компанийн мэдлийнх гэсэн үг. Тийм учраас газрын тосыг манай хүссэн хэмжээгээр өгөх үү, үгүй юу гэдэг нь ч өөрөө эргэлзээтэй аж. Энэ нь улсын бодлоготой холбоотой асуудал. Үйлдвэр байгуулсан нөхцөлд эхний ээлжинд манай талд өгнө гэж гэрээнд туссан заалт бас бий. Иймд анхнаасаа мордохын хазгайгаар газраа буруу сонгожээ.

ЭНЭТХЭГИЙН ЗЭЭЛ ДЭЭР НЭРМЭЭС БОЛОХ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛ

Дорнодоос Дорноговь руу хоолой татах ажлыг Монголын хөрөнгөөр шийдэх асуудал гээд үлдээжээ. Эл санхүүжилтийг манай тал хэрхэн гаргах нь тодорхойгүй. Одоогийн байдлаар “Хөгжлийн банк”-наас зээл олгох журмаар шийдвэрлэнэ гэж байгаа юм. Энэтхэгийн зээл дээр нэрмээс болох дотоодын зээл гэсэн үг. Эл банкны зээлээр үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний 20 гаруй тендерийг УУХҮЯ-наас зарлачихсан байна. Мөн нефтийн үйлдвэр барихад хамгийн гол рольтой оролцож байгаа нь “Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК юм. Тус байгууллага Хөгжлийн банкнаас 12% хүүтэй зээл авч үйл ажиллагаа явуулдаг газар.

0,001 хувьтай яваа үйлдвэрийн бодит байдал ба сүндэрлэх бүтээн байгуулалт: Яг өнөөдрийн нөхцөл байдлаар бол Газрын тос барих үйлдвэрийнхээ суурь хундаамийг л цутгасан дүр зурагтай байна. Мөн үйлдвэр барихаар ирэх энэтхэг, монгол ажилчдын байрлах байрны барилгын ажил явагдаж байгаа юм. Тэгэхээр эл ажлын бараг 0,0001 хувийн гүйцэтгэлтэйгээр эхэлж байна гэж хэлж болно. Ингэж багаар хувилж байгаа нь учиртай. Энэ бол асар том бүтээн байгуулалт.

Ерөнхий гүйцэтгэгчээр Энэтхэг улсын “Жей эм си прожектс индиа” компани ажиллахаар шалгарсан. Нийт ДӨРВӨН том багцаас бүрдэх байгууламж сүндэрлэнэ. Эхний багц буюу технологийн бус барилга байгууламж. Тодруулбал, оффис, лаборатори, анхны тусламжийн төв, захиргаа, хоолны газар, харуулын байр, гал командын байр, угтах байр, ус хангамжийн систем гэх мэт. Мөн 36 мянган метр куб багтаамжтай цэвэр усны нөөцийн сав байгуулна. “Тосон уул XIX”, “Тамсаг XXI” талбайгаас олборлосон тосыг тэнцүү хэмжээгээр үйлдвэрт боловсруулж, дотоодын түлш, шатахууны (шингэрүүлсэн шатдаг хий, Аи-95 бензин, дизель, онгоцны болон зуухны түлш) хэрэгцээг 80-100 хувь хангах тооцоотой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

17 Сэтгэгдэл

  1. Энэ газрын тосыг нь хангах нөөц манайд байхгүй, түүхий газрйн тос гаднаас зөөж нэрэх чанарын ялгаа гарахгүй гэдгийг мэдсээр байж хэлчхэж чаддаггүй гэхээр манай геологчид мөн ч арчаагүй хүмүүс шүү

  2. Ерөнхий гүйцэтгэгчээр Энэтхэг улсын “Жей эм си прожектс индиа” компани ажиллахаар ш####гарсан. Нийт ДӨРВӨН том багцаас бүрдэх байгууламж сүндэрлэнэ. Эхний багц буюу технологийн бус барилга байгууламж. Тодруулб####, оффис, лаборатори, анхны тусламжийн төв, захиргаа, хоолны газар, харуулын байр, г#### командын байр, угтах байр, ус хангамжийн систем гэх мэт.

  3. Зүүнбаян, Тамсаг булагтайгаа нийлээд чүү арай 1сая тонн хүрдэг бүтээгдэхүүн хуваах гэрээийн дагуу 30хувь нь л манайх.

  4. нэээрээн үйлдвэрээ яаж ийгээд барьчихлаа гэж бодоё л дооо. тэр дорнодоос дорноговь рүү хоолой татах ажлыг мнайхан брах уу нээрээ арай л юмаа анхнаасаа газраа буруу сонгосон гэж м####нууд юмдаа

  5. үнэхээр маапаантай асууд#### шү энэ нэг юм хурдан баригдаасай билээ бинзенд мөнгө гадагшаа урсгахаа хэзээ болих ард түмэн бээ эд нар

  6. Эх оронч санаа бүтэх ёстой, саад гарч болно. дургүй бүлэглэл ч байгаа. Хүрэлсүх бол тэмцэгч

  7. “Газрын тосны үйлдвэр барина” гэх амл####т У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байлгаж, Ерөнхийлөгч болгож ирсэн. Гэтэл Хүк маань одоо хайччихав

  8. “Монгол шатахуун” хөтөлбөр хэрэгжүүлж, нефтийн хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэн, бензин шатахуунаа эх орондоо үйлдвэрлэхийг хэн ч хүснэ. Одоо тэгээд Ерөнхийлөгч болчихсон. Эрх мэдэл нь ер нь бол хязгаарлагдм#### болно л доо

  9. MU iin irged.Dornogovichuudaa yasan hudlaa amlaltand huurtaj hanahgui MAN gj dauraad.20.30 myngad huurtaad.Haana bn.olon ajliin bair.barag l ashiglaltand oroh neptiin uildver hudlaa shde.1 jileer hoishilson.Delgersaihan UIHd garah gd.Hurelsuh EK boloh gd bie biee daguulj ireed hoshgoruulaad bn sjuu.MAN gedeg baliar har piaruudaas hol baij uzeech.24 oni songuulid odoo uildver orloo gd hutsaad bj bn.MUiig MAN suhruulj eersdee bayjjij duuslaa

  10. ҮСХ-ноос гаргадаг тоо мэдээлээс үзвэл түүхий газрын тосны экспортыг баррелиар хэмжсэн байна шүү. Хэрэв тоннд шилжүүлбэл хамгийн ихдээ 2015-16 онуудад 950.0 гаруй мян литр тос экспортод гаргажээ.

  11. Монгол улс тусгаар тогтноод бодлого ажиллагаагаа өөрсдөө явуулдаг гэж боддог эрхмүүд эндүүрч байна. Монголд эрх мэдэлд хүрч байгаа хэн нэгэн Путлерийн ямар нэг оролцоо үгүй тэр байранд очно гэж байхгүй. Путлер шууд гардан оролцохгүй ч тэрний төлөөний хэн нэгэн энэ бүгдийг төлөвлөж найруулж байгаа. Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлдөг хүн гээд бодоорой.

  12. Харганы ноос түүгээд эсгий хийнэ гэдэг шиг л сонсогдож байна Хүрэлсүгээ худлаа ярьж ард түмнээ хуурч өндөр сэнтийрүү явсан ялыг чамаас асуух болно шүү олигтойхон хөөцөлдөөд Нефьтийн үйлдвэртэй болгохыг бодоорой чамд хэрэгтэй! Хурдлах хэрэгтэй шүү улс орон маань сүйрэх гээд б.а / Чамаас ш####тга####на/

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button