ДЭЛХИЙНИЙГЭМ

ОХУ-ын улс төрч хүн буудаж хөнөөгөөд “Баавгай гэж андуурсан” хэмээжээ

ОХУ-ын улс төрч, саятан бизнесмэн Игорь Редкин 30 настай эрэгтэйг буудан хөнөөжээ. Харин цагдаа нарт “Хүрэн баавгай гэж андуураад буудсан” гэж мэдүүлжээ.

Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд энэ тухай ярихдаа, ойролцоох газарт баавгайн дуу сонссож байсан гэж тайлбарлажээ. Хэргийг цагдаагийн байгууллагаас хавтаст хэрэг нээн шалгаж эхэлсэн байна.

Игорь Редкин мөрдөн байцаалтын хугацаанд гэрийн хорионд байх аж. Тэрбээр “Хийсэн үйлдэлд минь тохирсон хуулийн дагуу шийдвэрийг хүлээж авна” хэмээжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button