Нийгмийн

ТАНИЛЦ: Залуучуудын ДАШТ-д зодоглох монгол бөхчүүд

Монголын чөлөөт бөхийн залуу тамирчид энэ сарын 16-22-нд ОХУ-ын Уфа хотод болох залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор мордов.

Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд П.Дашцэрэн, 61 кг-д Р.Баттулга, 65 кг-д Э.Төгсжаргал, 74 кг-д О.Сүлдхүү, 79 кг-д Б.Мөнхдаваа, 92 кг-д А.Мягмарсүрэн, 97 кг-д Н.Баярбаатар, эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Энхзул, 53 кг-д Ч.Отгонтуяа, 55 кг-д М.Мөнхгэрэл, 57 кг-д Б.Ганцэцэг, 65 кг-д Т.Энхжин, 72 кг-д Д.Цогзолмаа, 76 кг-д Б.Одбаг гэсэн 14 тамирчин хүч үзэх юм.

Дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр болон Ц.Баярсайхан, Н.Баатар, М.Мөнхбат, Ё.Батдархан, Г.Амархүү, шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр нар ажиллана.

Монголын бөхчүүдээс залуучуудын дэлхийн аваргад гавьяат тамирчин А.Баатархүү “Улаанбаатар-1979”, ОУХМ С.Эрдэнэбаяр “Улаанбаатар-1989”, Т.Даваахуяг “Бээжин-2007”, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Э.Даваачимэг “Паттая-2012”, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд “Софи-2013”, ОУХМ А.Батцэцэг “Загреб-2014”-д түрүүлж байв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button