Нийгмийн

Л.Халтар: Азын дугаарын дуудлага худалдааны мөнгө хүүхдийн ирээдүйд зориулагдана

Авто Тээврийн Үндэсний Төвөөс “Азын” дугаарыг дуудлага худалдаагаар борлуулж олсон 2 тэрбум төгрөгийг “Хүүхдийн төлөө сан”-д өглөө. Энэ үеэр Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар хэлэхдээ, “Хүүхдийн төлөө санд орж байгаа мөнгө нь амжилттай яваа хүүхдүүдэд хүрнэ. Азын дугаарын худалдан авалт хүүхдийн төлөө санд хандивлагдаж, тэдний оюуны болон спортын хөрөнгө оруулалт болох юм.

Иргэддээ нээлттэй байх зорилготой. Дуудлага худалдаалах иргэд 50 мянган төгрөг байршуулна. Хүссэн дугаараа авч чадаагүй бол санд байршуулсан мөнгөө буцаагаад авна.

МУ-ын 31 дэх Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх ажиллаж байх үедээ Зам тээвэр хөгжлийн яамны үйл ажиллагаатай танилцаж байх үедээ та нар хэл ам таталсан энэ дугаарыг нийтэд ил болгож болохгүй юм уу, эсвэл сонирхсон хүмүүст нь өгөх зэргийг хөндөж байсан.” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button