Нийгмийн

Энэ сарын 15-аас халаалт ирнэ

Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн халаалт дулааныг өгч эхэлнэ. Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2016 оны наймдугаар сарын 23-ны тушаалаар Халаалтын улирал эхлэх дуусах хугацааг төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалтын эхлэх хугацааг есдүгээр сарын 15-наас, дуусах хугацааг тавдугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон. Харин аж ахуйн нэгж байгууллагуудын халаалтын эхлэх хугацааг аравдугаар сарын 1-нээс, дуусах хугацааг тавдугаар сарын 1-ний өдрөөр тус тус тогтоосон.

“УБДС” ТӨХК-ийн хувьд төв шугам тоноглолд хийхээр төлөвлөсөн засвар шинэчлэлтийн ажлуудыг хийж өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж дууссан. Орон сууцны халаалтын хуваарийг гаргаж Дулааны Цахилгаан Станцуудын үндсэн тоноглолыг ажиллагаанд залгах бэлтгэлийг хангаад байна. Орон сууц нийтийн аж ахуйн харъяа компаниуд хариуцсан газруудынхаа бэлтгэлийг сайн хийж, аж ахуйн гэрээгээ хийсэн тохиолдолд халаалт өгөхөд бэлэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button