Хөвгүүдээ баяжаах гээд хэрэгт холбогдсон ТЭД гишүүний суудалд дахин шунан дурлав

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчид тодорсон. Аудитын байгуулагаас тэдний мөрийн хөтөлбөрийг хүлээн авч, дүгнэлтийг хуулийн хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд байна.
Энэ удаагийн нөхөн сонгуульд АН-аас Сонгинохайрхан дүүрэгт Э.Бат-Үүл, Хэнтий аймагт Б.Гарамгайбаатар нэр дэвшихээр болсон. Гэтэл УИХ-ын гишүүн болохоор зэхээд буй энэ хоёр хүн гэмт хэргийн улмаас хуулийн байгууллагад шалгуулж байсан бохир түүхтэй улсууд юм.
-Э.БАТ-ҮҮЛ ХҮҮГИЙНХЭЭ КОМПАНИД ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН ГЭХ ХЭРГЭЭР ШҮҮГДЭЖ БУЙ Ч АРГА СААМ ХАЙЖ ХОЙШЛУУЛСААР БАЙНА-
Тухайлбал, Хотын дарга асан Э.Бат-Үүлийг Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, "Бэрэн групп" компанийн захирал Б.Мөнхтөр нартай бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэргээр прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байдаг. Уг хэрэг шүүгдэгч нарын өмгөөлөгч халдвар авсан, хөл хорионд байгаа гэх мэт шалтгаанаас болж өдийг хүртэл болоогүй, хойшилсоор, цаг уясаар байгаа билээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд шалгарсан, Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн “Гранд лайн” компанийн зээлийн төлбөрийг төлөхийн тулд “Бэрэн групп” ХХК-д мөнгө шилжүүлсэн нь тогтоогдсон. АТГ-аас тус компанийн санхүүгийн бичиг баримтыг шалгаад ТОСК-аас шилжүүлсэн есөн тэрбум төгрөгийн тодорхой хэсгээр “Гранд лайн” ХХК-ийг худалдаж авсан төлбөрийг барагдуулсныг тогтоосон юм.
А.Гантулга ТОСК-ын захирлаар ажиллаж байхдаа “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард таван тэрбум, есдүгээр сард дөрвөн тэрбумыг “Бэрэн групп” рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн байдаг. Энэ нь Э.Бат-Үүлийн дарамт шахалтаас болсон гэж үзэх үндэслэл бий юм билээ. Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн захирлаар нь ажиллаж байсан “Гранд лайн” компани Баянзүрх дүүргийн Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх болж, “Улаанбаатар” банкнаас 3.3 тэрбум, Туркийн “216 Япи Үрэти Худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Энэ зээлээ төлөхийн тулд Б.Чулуудай нь компаниа “Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөрд нэг их наяд гаруй төгрөгөөр худалдах гэрээ байгуулж, хувьцаагаа 100 хувь шилжүүлсэн гэх хэрэг.
Нэг ёсондоо Э.Бат-Үүл хотын дарга байхдаа хүүгийнхээ компанид давуу байдал олгосон албан тушаалын хэргээр ийн шүүгдэж буй.
-Б.ГАРАМГАЙБААТАР МӨН Л ХҮҮГИЙНХЭЭ КОМПАНИД ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН ХЭРГЭЭР ШАЛГУУЛЖ, ЭЦЭСТЭЭ ГЭМГҮЙ НЭГЭН БОЛСОН-
АН-ын хуучуулын нэг, муу нэртэй Б.Гарамгайбаатар. Түүний хувьд Чингис, Самурай бондын мөнгөнөөс их хэмжээний зээл авч өөрийн компани руугаа оруулсан, зээлээ эргэн төлөөгүй гэсэн хэрэгт холбогдож, хуулийн байгууллагад олон жил шалгуулж байсан ч эцэстээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
Бараг амтай болгон Б.Гарамгайбаатарыг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны даргын албан тушаалаа ашиглан өөрийн "Монроуд" компанидаа замын тендер авч өгсөн, төсөвт өртгийг нь нэмэгдүүлсэн гэж шуугисан. УИХ-ын гишүүд ч Б.Гарамгайбаатар ийм үйлдэл хийсэн хэмээн шүүмжилцгээж байв.
Гэвч Нийслэлийн прокурорын газраас ойлгомж муутай тогтоол гарган УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар болон түүний хүү Г.Тэнгис нарыг тэдний нэр холбогдсон Халзанбүргэдэй-Солонготын давааны чиглэлийн 100 км автозамын төсөвт өртгийг нэмэгдүүлж 46.3 тэрбум төгрөг болгон улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдолгүй гэж үзсэн билээ.
УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар үүсгэн байгуулсан "Монроуд" компаниа хүү Г.Тэнгистээ шилжүүлсэн гэх бөгөөд уг компани Халзанбүргэдэй-Солонготын даваагаас гадна Хэнтийн замыг барьсан байдаг. Гэвч чанар муутай зам нь явахын эцэсгүй болж там болсон нь Хэнтийн сонгогчдыг Б.Гарамгайбаатарт саналаа өгөхгүй байх шалтгаан болсон.
Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн автозамын хөрөнгийг Хөгжлийн банк гаргасан бөгөөд тухайн үед бондын мөнгийг ариг гамгүй зарцуулсан Хөгжлийн банкны захирлаар Н.Мөнхбат ажиллаж байсан. Н.Мөнхбат нь бондын мөнгийг хариуцаж байсан Эдийн засгийн хөгжлийн сайд "Фортуна" Н.Батбаярын хүн бөгөөд Н.Батбаяр Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарын хамтаар бондын мөнгөнд хайр найргүй хандаж байсан гэдэг.
ДҮГНЭЛТ: Ийнхүү АН-аас УИХ-ын хоёр гишүүний суудалд шунан дурлаж, нэр дэвшиж буй эрхмүүд гэр бүлийнхээ эд хөрөнгийг өсгөх, аминч хувийн шунаг байдлаасаа болж хэрэгт холбогдсон байх юм. Өөрөөр хэлбэл тэд, улсын чухал албан тушаалыг хашихдаа төрийн төлөө биш өөрийн төлөө, санхүүгийн эрх чөлөөний төлөө л ажиллаж байсан дүр зураг дээрхээс харагдаж буй нь цаашид анхаарах ёстой асуудал мөнөөс мөн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрэв АН үнэхээр ардчилaлд үнэнч байсан бол авилгaлч Элбэгдорж, Баярцогт, Энхсайхан, Бат-Үүл, Сайханбилэг нараасаа эхлээд сaлах ёстой байсан. Гэтэл эсрэгээрээ явж байгаа нь энэ нам сөнөж байгааг харуулж байна. Үнэмшихгүй байгаа бол одоо болох нөхөн сонгуулиар Бат-Үүлийг ард түмэн сонгохгүй гэдгийг батлан хэлье.
МАН гэж ямар ч буртаггүй ариухан амьтад байдаг бололтой. Сүүлийн жилүүдэд зөвхөн АН руу дайрах нь хэрээс хэтэрлээ.
АРДЧИЛСАН НАМЫН ХАЯГТАЙ ХУЛГАЙЧИД БАТҮҮЛ ГАРАМГАЙБААТАР НАР СОНГОГДОХГҮЙ ТҮМЭН ОЛОН ТЭНЭГ БИШ ШИНШИЛЖ Л ЯВАА
Боль боль2
АН- энэ хоёроос өөр хүнгүй болчихсон юм уу арай бишээ
АН- энэ хоёроос өөр хүнгүй болчихсон юм уу арай бишээ