НИЙГЭМ

Х.Нямбаатар: Эрээн, Замын-Үүдийн боомт хаагдсан тул импорт, экспорт зогслоо

Цар тахлын нөхцөл байдлын улмаас Замын-Үүд-Эрээний боомтыг өчигдөр оройноос эхлэн тодорхойгүй хугацаагаар хаасан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд “Өнөө өглөө албаныхантай холбогдон, энэ асуудлаар тодруулсан. БНХАУ-ын Эрээн хотод дотоодод нь халдвар гарсан учир боомтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон гэсэн мэдээлэл ирлээ.

Монгол Улсын зүгээс халдварын дэглэмийг зөрчсөн тохиолдол байхгүй. Хэдий хугацаанд нээж, хаах тухай мэдээллийг авахаар Хятадын талтай холбоо тогтоож байна. Боомт хаагдсан учир импорт, экспорт зогслоо. Хохирлыг урьдчилсан байдлаар тооцоолох боломжгүй” гэлээ. 

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button