НИЙГЭМ

“Камертон” хамтлаг тоглолт зохион байгуулах зөвшөөрөл аваагүй гэв

“Камертон” хамтлаг “Zaisan Hill Event Hall”-д тоглолтоо хийсэн нь олны шүүмжлэл дагуулж буй. Тус тоглолт НОК-ын зөвшөөрөлгүйгээр зохион байгуулсан, цаашлаад УОК-ын дарга С.Амарсайханы эзэмшлийн газар ийн тоглолт зохион байгуулсан нь асуудал дагуулаад буй.

 Улмаар халдвар хамгааллын дэглэм сахих боломжгүй нөхцөл бий болгосон шалтгаанаар “Zaisan Hill Event Hall”-д Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай бид өмнө мэдээлсэн.

“Камертон” хамтлагийн тоглолтын асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар нар мэдээлэл хийж байна.

“УОК, НОК-ын тогтоосон журмын дагуу ААН-үүдтэй хамтарч ажиллаж буй. Хариуцлагын гэрээ байгуулсан ААН-үүдийн үйл ажиллагаа, хяналт шалгалтыг хийсээр хэвшмэл болсон. Камертон хамтлагийн тоглолттой холбоотой асуудал нийгмийн сүлжээгээр явж, иргэдийг бухимдуулж байна. Зайсан Хилл цогцолбор нь гурван удаагийн зөрчил гарсан. Мөн түүнээс гадна арав гаруй зөрчил илэрсэн нь түрээсэлж буй олон ААН-үүдтэй холбоотой. Бид энэ дагуу зөвшилцөх олон уулзалтыг хийсэн. Улмаар хариуцлагын гэрээг шинээр байгуулахаар болсон. Урлаг соёлын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулах, аль болох торгохгүйгээр дэмжиж туслах зарчмаар ажилласан. Гэвч зарим ААН-үүд үүнд хайхрамжгүй хандсан асуудлууд гарч байна. Камертон хамтлаг тоглолт хийх зөвшөөрлөө УОК, НОК-оос албан ёсны зөвшөөрөл аваагүй. Мөн удаа дараа байцаагчийн үгийг зөрчсөн учир шаардлагатай арга хэмжээг авах нь зөв. Шалгалтууд ч хийгдээд эхэлсэн” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2021-10-18 10:03

Хэн нь заав�##� зөвшөөрөл авч тоглолт хийж, жагса�##� цуглаан хийх ёстой юм бэ. Оюунэрдэнэ Оюунэрдэ өөрөө энэ шоунуудыг эхлүүлсэн шүү дээ. Тэгээд ч шоуг өдөр бүр зохионо гэж ури�##�сан хүн шүү дээ. Эхлээд наад ерөнхий сайдын оронцогтоо хариуцлага тооцооч. З�##�уучуудыг шоунд ури�##�чаад одоо үхсэний чинь хариуцлага вэ. Та нараас бусад хүнд мөнгө хэрэггүй юмуу. Бусад з�##�уучууд баярлах эрхгүй юмуу. Төр нь толгойгүй учир ард иргэд өөрийнхөөрөө л амьдарч байна.

иргэн
иргэн
2021-10-19 09:22

Төр нь ури�##�аад байхаар иым л болно

Холбоотой мэдээ

Back to top button