Нийгмийн

"Ковид-19” халдварын дараах сэргээн засах эмчилгээг телемидицины аргаар эмчилнэ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас коронавируст “Ковид-19” халдварын цочмог үе болон халдварын дараах сэргээн засах эмчилгээг телемидицины аргаар эмчлэх мэргэшсэн багийг бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү мэргэшсэн баг нь телемидицинээр дамжуулан Эрчимт эмчилгээний тасагт коронавируст халдварын нэн хүнд болон хүнд хэлбэрийн оноштой хэвтэн эмчлүүлж буй өвчтөний цочмог үеийн сэргээн засах эмчилгээг хийх, мөн хөнгөн хэлбэрээр өвдсөн хүнд сэргээн засах эмчилгээг гэрээр хийлгэх юм. Түүнчлэн телемидицины аргаар халдварын дараах урт хугацааны сэргээн засах эмчилгээг гэр бүлд түшиглэн хийхээр зорьж байна.

Телемидицины аргыг нэвтрүүлэх нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний ачааллыг багасгах, өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэх хугацааг богиносгох, өвчтөний чадвар алдалтыг сэргээж  хэвийн амьдралдаа эргэн орох, амьдралын чанарыг дээшлүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button