ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

НҮБ афганчуудад санхүүгийн тусламж үзүүлэх сан байгуулжээ

НҮБ-аас Афганистаны иргэдэд санхүүгийн тусламж үзүүлэх зорилгоор тусгай итгэлцлийн сан байгуулжээ. Энэ талаар “Рёйтерз” /Reuters/ агентлаг мэдээлэв.

Талибанчууд Афганистаны Засгийн эрхийг гартаа авсны дараа царцсан байсан хандивлагчдын хөрөнгийг ашиглах системээр дамжуулан мөнгийг шилжүүлэх юм.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Ахим Штайнерын хэлснээр, анхны хандивлагч орон Герман улс тус санд 50 сая евро хандивлаж, бусад хандивлагчидтай холбоо тогтоон ажиллаж байгаа аж.

(Эх сурвалж: Reuters)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button