УЛС ТӨР

С.Энхболд: Эм, эмнэлгийн хэрэгсэл одоогоор тасалдаагүй байна

Өнөөдөр /2021.11.01/ УОК, НОК хамтарсан мэдээл хийж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд эм, эмнэлгийн хэрэгсэл тасарсан талаарх сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

Тэрбээр хэлэхдээ, Эрүүл мэндийн яамны дэргэд эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар гэж бий. Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд ажиллаж байгаа. ЭМЯ-наас эмнэлгийн байгууллагуудад нэгээс хоёр сарын эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүл гэх чиглэл өгсний дагуу ажиллаж байна. Нөөц дуусахаас сэргийлэн ажиллаж байна. Тиймээс хараахан нөөц дуусч, хомсдол үүсчихээгүй. Мөн тээвэр ложистикийн асуудлыг зохион байгуулаад байгаа.

Инчеоноос 13-нд нислэг ирнэ. Түүгээр эм ирнэ. Натрийн 70 хувийг үйлдвэрлэж, дотооддоо хангадаг үйлдвэр бий. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор шпризний түүхий эд, сав баглаа боодол татан авах зэрэг ажлууд хийгдэж байна. 385 эм ханган нийлүүлэх байгууллага байдаг. Бүгдэнтэй нь уулзсан. Хаагуур, хэрхэн тээвэрлэж ажиллах талаар судлан ажиллаж байгаа” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хуцаад байгаарай чи. Гадуур 50мг 100мг натри тасарсан байна. 3г 5г 20г тариур хайгаад ч олдохгүй байна. Төрийн мөнгө иддэг банхарууд багахан давраарай. карма гэж байдаг юм шүү

Холбоотой мэдээ

Back to top button