Нийгмийн

“Оргил”-ын гадна зогсоолын газрыг чөлөөл гэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Энканто хотхонд үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн өмнөх авто зогсоолын газрыг чөлөөлөх шийдвэр гаргасан талаар бид мэдээлж байсан.

Иргэн А.Базар дээрх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд “Камдер” ХХК-ийн эзэмшилд байдаг “Оргил” худалдааны төвийн өмнөх 584 ам метр бүхий зогсоолоос тус компанийн эзэмшилд хамааралгүй газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан юм.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын төлөөлөгч болон Оргил худалдааны төвийн гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны шүүх маргааныг тэдний талд шийдэж, "газар чөлөөл" гэсэн анхан шатны шийдвэрийг хүчингүй болгосон байна.

Тиймээс иргэн А.Базар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дээд шүүхэд гомдол гаргажээ.

Уг машины зогсоолыг зам руу шахаж барьснаас болж тухайн хэсгээр явган болон дугуйтай, хүүхдийн тэрэгтэй хүн зорчиход хүндрэл учруулж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-09 12:02

Ийм хүнийг БГД-н иргэд гишүүн болгосон. Ганбаатар хэзээ ч Монголчуудын төлөө ажиллахгүй санаа зовохгүй зөвхөн өөрийн ашигаа л бодно. Наймаачин панзчин хүн ийм л байдаг.

Холбоотой мэдээ

Back to top button