НИЙГЭМ

Хүүхдүүдээ цэцэрлэгт зайлшгүй өгөх шаардлагатай эцэг эхчүүд хүсэлтээ гаргана

Монгол Улсын засгийн газар, улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж, цар тахлын нөхцөл байдлыг үнэлэн, боловсролын бүх шатны байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагааг хоёр сар амраахаар болсон.

Гэхдээ эцэг эхчүүдийн шүүмжлэл, хүсэлтийн дагуу цэцэрлэгт зайлшгүй явах шаардлагатай иргэдэд зориулж холимог анги нээнэ хэмээн БШУ-ны сайд өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл хажууд нь харах хүн байсан ч тэр нь өндөр настай, эсвэл хүнд өвчтэй, гэрт нь түлээ нүүрс, халуун хоол ундгүй буюу амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд, гэртээ харах хүнгүй, ахуйн эрсдэлд өртөх магадлалтай 4-5 насны хүүхдүүдийг үргэлжлүүлж цэцэрлэгт хамруулах аж. Ингэхдээ эцэг эхчүүд цэцэрлэгийн захиргаанд хүсэлтээ гаргах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button