Нийгмийн

Хулгайлсан 11 хонио тээвэрлэж яваад баригджээ

Өвөрхангай аймгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 26 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 46.3 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан хэдий ч иргэдийн идэш хоолоо бэлтгэх үеэр энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралт нэмэгдэх хандлагатай байдаг.

Үүнтэй холбоотойгоор улсын хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор " Мал мах-2021” нэгдсэн арга хэмжээ энэ оны арваннэгдүгээр сараас эхлэн зохион байгуулагдаж, аймгийн хэмжээнд хяналтын 5 пост, хөдөлгөөнт 8 эргүүлд гэмт хэргийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр алба хаагчид ажиллаж байна.

Энэхүү хяналт шалгалтын хүрээнд өнөөдөр /2021.12.07/ бусдын 11 тооны малыг хулгайлан тээвэрлэж явсан иргэний үйлдлийг шуурхай илрүүлж, махлыг эзэнд нь хүлээлгэн өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button