Нийгмийн

З.Дашдаваа: Энэ онд авлигаас учирсан хохирол 96.2 тэрбумыг нөхөн төлүүллээ

"Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” болж байна.

Энэ үеэр АТГ-ын дарга, Тэргүүн комиссар З.Дашдаваа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Авлигын гэмт хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны чанар сайжирч, нийт шалгасан хэргийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Тухайлбал, 2007-2016 онд жилд дунджаар 200 орчим хэрэг шалгаж байсан бол сүүлийн гурван жилд дунджаар 1300 орчим хэрэг шалгаж байгаа нь 6.5 дахин өссөн үзүүлэлт юм.

Шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хэргийн тоо болон нөхөн төлүүлэлтийн байдалд ч эрс өөрчлөлт гарч байна. Тухайлбал, 2019 онд 11.3 тэрбум, 2020 онд 35.6 тэрбум, 2021 онд 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ. Үүнд АТГ-ын алба хаагчдын хичээл зүтгэлээс гадна ард иргэдийн оролцоо дэмжлэг, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа нэн чухал байсныг тэмдэгдэн хэлэхэд таатай байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button