Нийгмийн

Төр үйлчилгээгээ ТҮРЭЭСЭЛСНЭЭР 124.000 иргэн АЖИЛГҮЙ болно

Ирэх 2022 оны төсвийг батлахдаа төр үйлчилгээг өөрөө гүйцэтгэх бус хувийн хэвшлээс худалдан авдаг болох тухай тусгасан.

Тодруулбал, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой

  • Цэвэрлэгээ, байр ашиглалт
  • Харуул хамгаалалт
  • Эрүүл мэнд, боловсролын салбарын хоол үйлдвэрлэл
  • Автомашины түрээс үйлчилгээ /эмнэлэг, цагдаа, онцгой байдал, зэрэг тусгай чиг үүрэг гүйцэтгэхээс бусад байгууллагын автомашин ашиглалтыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ/

зэргийг төр өөрөө эрхлэхгүй түрээслэх юм.

Үйлчилгээ тус бүрээр өртөг, зардлыг тооцож, хувийн хэвшлийн сонирхлыг татахуйц хэмжээний тариф тогтоох юм байна. Тогтоосон тарифын дагуу үйлчилгээг гэрээний дагуу хувийн хэвшлээр гүйцэтгүүлж, үйлчилгээг нь худалдаж авна. Гэрээний дагуу төр чанартай үйлчилгээ авна, зарцуулалтын үр ашиг нэмэгдэнэ гэж үзэж эл шийдвэрийг гаргасан.

Үйлчилгээний салбарын буюу төсвөөс цалинждаг нийт 198 мянган хүн 2.8 их наяд төгрөгийн цалин авдаг. Дээрх түрээсийн үйлчилгээг төр хэрэгжүүлж эхэлснээр 73.6 мянган хүн 1.1 сая төгрөгийн л цалин олгодог болж багасгах төлөвлөгөөтэй.

Үр дүнд нь 124 мянга 400 иргэний ажлын байрын асуудал хөндөгдөж эхлэв.

Иймд аймаг орон нутгийн үйлчилгээний ажилчдаас эхлээд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж эхлээд байна. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 10-ны өдөр буюу олон улсын хүний эрхийн өдөр төр үйлчилгээний ажилтнуудаа халж, хувийн хэвшлээс үйлчилгээ түрээслэдэг болохыг эсэргүүцсэн жагсаал хэд хэдэн газар болсон. Увс аймгийн төрийн байгууллагуудын үйлчилгээний ажилчид эсэргүүцлээ илэрхийлж тайван жагсаал зохион байгуулсан юм. Мөн Дорнод аймгийн Үлйдвэрчний эвлэлээс тайван жагсаал зохион байгуулсан. Түүнчлэн Хөвсгөл аймгийн 1520 гаруй үйлчилгээний ажилтан суулт зарлаж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Жагсагчид хүний ажил хөдөлмөр эрхлэх эрхийг маш ноцтойгоор зөрчиж байгаа гэж үзэж буй юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Үнэн
Үнэн

Харин хувийн хэвшилийнхний ажиллах хүчний дутагдлыг сайн нөхөх фронт үүслээ...

зОЧИН
зОЧИН

САЙН БАЙНА. ХУВИЙН ХЭВШИЛД ИРЖ АЖИЛЛААРАЙ. НААД АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ЦАЛИНГ ХУВИЙН ХЭВШИЛИЙНХЭН ӨГДӨГ.
ХУВИЙН ААН-Д ИРЖ АЖИЛЛААЧ.

del
del

харин зөв шүү дээ даргын шахааны компаниуд ажлын авчихгүй байхаас сэргийлэх хэрэгтэй төрийн апратыг багасгах хэрэгтэй шүү дээ

Зочин
Зочин
Reply to  del

Dargiin kompani l ajil avna shdee

Зочин
Зочин

Гэрээт болгох нь зөв өө зөв

Уншигч
Уншигч

Маш зөв шийдвэр шүү, үйлчилгээний ажилтнууд хувийн хэвшилд шилжих, эсхүл өөрсдөө нэгдэж аж ахуйн нэгж байгуулан одоо ажиллаж байгаа газартаа хөлсөөр гэрээгээр ажиллаж бас болно шд шууд л ажилгүй орлогогүй болж байгаа юм шиг сэтгэх юм, ухаалгаар хандаж урагштай ажилла, төрийн алба дэндүү данхайлаа, маш зөв шийдвэр шүү, дэмжээрэй хүмүүсээ.

Холбоотой мэдээ

Back to top button