Нийгмийн

ХАН-УУЛ: Утааны болон түлшний хяналт шалгалт хийж байна

Айл өрхүүдийн угаарын хийн дохиолол түүний ашиглалт, утааны болон түлшний хяналт шалгалт Хан-Уул дүүргийн хэмжээнд үргэлжилж байна.

Монгол улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүрэг дэх Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Таван толгой түлш ХХК, Хороодын хэсгийн ахлагч нийгмийн ажилтан нарын хамтарсан баг хороодод ажиллаж байна.

Хүйтний эрч чангарч буй энэ үед айл, өрх бүр угаарын хийн мэдрэгчийнхээ ажиллагааг хэвийн хангаж, яндангаа тогтмол хөөлөх, зуух пийшингийн бүрэн бүтэн байдлыг хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэн мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг дагахыг уриаллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button