Нийгмийн

Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийг Г.Амартүвшин ахална

Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо хуралдлаа.

Түр хорооны хурлаас Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх дэд ажлын хэсгийг байгуулжээ. Ингэхдээ ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг томилсон байна.

Тус дэд ажлын хэсэг нь түгжрэлийг бууруулах, цаашид нэмэгдүүлэхгүй байхад шаардагдах хууль, эрх зүйн өөрчлөлтүүдэд анхаарал хандуулж ажиллах аж.

Ташрамд дуулгахад, түгжрэлийг бууруулахад ирэх онд 420 тэрбум төгрөг улсын төсвөөс зарцуулахаар болоод байгаа билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мөнгөөр зодоод л бууруулах байхдаа

Зочин
Зочин

Иргэдээс асуулга авбал зөв санаа, шийдэл гарна даа

Холбоотой мэдээ

Back to top button