Б.Пүрэвдорж: Долоо биш таван жилийн дунджаар тэтгэврээ тогтоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх асуудалд нэмж оруулахыг хүслээ.
Тэрбээр, ахмадууд 300-400 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Ковидын хүнд үед, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Маш хэцүү байгаа. Тиймээс энэ хуулийг төсөл батлагдвал ахмадууд сард дунджаар 120 мянган төгрөг нэмж авах юм. Хөшөө барихдаа харамлаагүй мөнгөө ахмадуудаас харамлаж болохгүй. Ахмадуудтайгаа нэгдэж, фэйсбүүкт групп нээсэн байгаа. Долоо биш таван жилийн дунджаар тэтгэврээ тогтоолгоё гэдэг нэртэй групп. Хамтдаа тэмцэнэ. Энэ хуулийг батлаад өгвөл ахмадууд чинь их баярлана даа. Долоон жилийн дунджаар тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийг таван жилээр нөхөж тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөхийг хүсье хэмээн горимын санал гаргалаа.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Demjij bn.5 bolgoorou gishuudee
Зөвөө зөв